Мөрөн, Баянхонгор, Алтай чиглэлд нөхөн олговортой нислэгийн үйлчилгээ эхлүүлжээ

6851 2017/12/18 0

"Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ын хүрээнд энэ сарын 17-ны өдрөөс эхлэнХөвсгөл аймгийн Мөрөн чиглэлд 7 хоногт 1 удаа, Баянхонгор аймгийн Баянхонгор чиглэлд 7 хоногт 1 удаа, Говь-Алтай аймгийн Алтай чиглэлд 7 хоногт 2 удаагийн давтамжтай тогтмол нислэг үйлдэж эхэллээ.

Дээрх бодлогын баримт бичигт, дотоодын агаарын тээврийн үйлчилгээг алслагдсан бүс, орон нутгийн иргэдэд хүргэхэд чиглүүлэх, төрөөс алслагдсан бүс нутагт агаарын тээврийн үйлчилгээ үзүүлэх "Агаарын тээврийн зайлшгүй үйлчилгээний хөтөлбөрийг”-ийг боловсруулж хэрэгжүүлнэ гэж заасан байдаг.Нислэгийг "Аэромонголиа” авиа компани үйлдэж байгаа бөгөөд тус авиа компанид нөхөн олговор олгох юм байна.

Тийзийн үнэ:

 Улаанбаатар-Алтай-Улаанбаатар чиглэлд 1 талдаа 119,000 төгрөг, 2 талдаа 238,000 төгрөг,

 Улаанбаатар-Мөрөн-Улаанбаатар чиглэлд 1 талдаа 125,000 төгрөг, 2 талдаа 250,000 төгрөг,

 Улаанбаатар-Баянхонгор-Улаанбаатар чиглэлд 1 талдаа 166,000 төгрөг, 2 талдаа 332,000 төгрөгийн тарифаар ард иргэдэд тийзээ борлуулж байгаа аж.

 

Эх сурвалж:ИНЕГ

 


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
2+2=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?