“Эрдэнэт нэвтэрхий толь” хэвлэгдэж гарлаа

6376 2017/12/19 0

"Эрдэнэт үйлдвэр” ХХК ирэх жил тохиох 40 жилийн ойгоо угтаж "Эрдэнэт нэвтэрхий толь” ном бүтээлээ. Энэхүү нэвтэрхий толь нь цагаан толгойн үсгийн дарааллаар эрэмбэлэгдсэн хоёр боть ном бөгөөд 3200 гаруй толгой өгүүлэлтэй, 1900 гаруй гэрэл зураг, чимэглэлтэй ажээ.
Уг номонд "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үүсэл, хөгжил, үйл ажиллагааны онцлог, компанийн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, Эрдэнэт-Овооны эрдэс, үнэт чулуулгийн танилцуулга, Эрдэнэт хотын хөшөө дурсгалуудын тухай мэдээлэл багтжээ. Мөн "Эрдэнэт” үйлдвэрт тасралтгүй 30-аас дээш жил хөдөлмөр зүтгэлээ зориулсан уурхайчдаас эхлээд компанийн Хөдөлмөрийн аваргууд, Төрийн шагналтнууд, бүтцийн нэгжүүдийн үе үеийн удирдлагууд, тэдгээрийн ажил үйлсийн амжилтуудыг бичсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-1=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?