Орхон аймагт цагаан зуд болж байна

6215 2017/12/20 0

Аймгийн Онцгой комиссын хуралдаанд Орхон аймагт цагаан зудын нөхцөл байдал бий болсныг аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас танилцууллаа. Тус газраас хоёр сумын нутаг дэвсгэрт хэд хэдэн цэг сонгон авч хийсэн хэмжилтийн дүнг "Ган, зудын нөхцөл байдлыг үнэлэх” тухай Засгийн Газрын журмын дагуу үнэлээд  дээрх дүгнэлтэд хүрчээ. 

Мөн өнгөрсөн сард Баян-Өндөр суманд 34.5 мм цас орсон нь олон жилийн дунджаас 5.3 дахин, Жаргалант суманд 24.8 мм  цас орсон нь олон жилийн дунджаас 4.2 дахин их үзүүлэлтэй гарчээ.

Энэ өвөл аймгийн хэмжээнд 100 орчим мянган  толгой мал өвөлжиж байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд малчид 7000 гаруй тонн өвс нөөцөлсөн. Үүнээс гадна аймаг, сумын Аюулгүйн нөөцөд 360 тонн өвс, 130 тонн тэжээл бэлтгэсэн юм.
Онцгой комиссын хуралдааны үеэр Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Бат-Өлзий хэлэхдээ "Энэ жил хадлангийн гарц муу байсан тул малчдын дийлэнх нь өвсөө худалдаж авсан. Өвөлжилт хүндэрсэн тул бод, бог гэлтгүй бүх мал байнгын тэжээлд орох шинжтэй байна” гэсэн юм.  Тиймээс жил бүрийн хоёрдугаар сард малчдад олгодог байсан Аюулгүйн нөөцийн өвс, тэжээлийг ирэх сарын эхээр гаргах шийдвэрийг Онцгой комиссоос гаргалаа. Зах зээлд өвс 7500-9000, тэжээл нэг шуудай нь 13000-15000 төгрөгөөр зарагдаж байгаа. Тэгвэл Аюулгүйн нөөцийн өвсийг 5000, тэжээлийг 8000 төгрөгөөр малчдад олгохоор боллоо. 
Аливаа зуд, гамшигт үзэгдлийн үеэр малаас гадна хүний эрүүл мэндэд чухал ач холбогдол өгөх хэрэгтэй. Иймд малчдад шаардлагатай эм, тариа, амин дэм олгох зардлыг "Эрүүл мэндийг дэмжих сан”-аас санхүүжүүлэх асуудлыг судлах чиглэлийг Аймгийн Онцгой комиссын дарга Д.Батлут холбогдох байгууллагуудад өглөө. Түүнээс гадна аймгийн хэмжээнд малчдад туслах аян өрнүүлэхээр шийдвэрлэжээ. 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
1+1=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?