Монгол туургатны бөхчүүд Улаан-Үд хотод хамтарсан бэлтгэлд хамрагджээ

6416 2017/12/20 0

 
Монгол, Буриад, Тува гэсэн монгол туургатан гурван улсын бөхчүүд ОХУ-ын Буриадын Улаан-Үд хотноо 14 хоногийн хамтарсан бэлтгэл хийж байна.Уг хамтарсан бэлтгэл энэ сарын 25-ныг хүртэл үргэлжлэх юм. Манай улсаас Орхон аймгийн "Ирээдүйн одод” спортын дунд сургуулийн дасгалжуулагч, ОУХМ Б.Идэрсайханы удирдлага дор ОУХМ Д.Алтангэрэл, спортын мастер Х.Болортуяа, Б.Халиунаа, Г.Төрмөнх тэргүүтэй өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн 17 тамирчин бэлтгэлд хамрагдаж байгаа юм.

Харин Буриадаас Европын анхдугаар наадмын аварга Александр Богомоев, залуучуудын анхдугаар олимпийн наадмын аварга Алдар Бальжинимаев, "Монголиа Опен” ОУТ-ий медальт Балдан Цыжипов, Евгений Жербаев, Арсалан Будажапов, Булат Батоев, Тувагаас оюутны дэлхийн аварга Дондук-оол Хуреш, Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээний медальт Айхан Ондар тэргүүтэй бөхчүүд бэлтгэлд хамрагдсан байна.
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
4+4=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?