Хүчирхийллийн эсрэг 500 гаруй иргэн нэгджээ

6266 2017/12/20 0

Завхан аймагт жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны хүрээнд нийт 500 гаруй иргэнд мэдээлэл сурталчилгаа хийжээ. Мэдээлэл сурталчилгааг Завхан аймгийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх "SASA Завхан" клубын гишүүд хийсэн байна.
Тус клубын гишүүд өнгөрсөн хоёр долоо хоногийн амралтын өдрүүдээр Улиастай сумын нийтийн орон сууцны 130 иргэнд  "Айл хүний амь нэг" нөлөөллийн ажлыг зохион байгуулжээ. Энэ үеэр иргэдэд хөрш айлдаа санаа тавих, ялангуяа хүүхэд, ахмад настан, эмэгтэйчүүдэд анхаарал хандуулах, хөршийн харилцаагаа сэргээх, биендээ туслах гэхчлэн хүүхэд хамгааллын зурагт хуудсыг 57 орцонд байрлуулжээ. Мөн гэр хорооллын 100 өрхийн 370 гаруй иргэн, төрийн албан хаагчдад аливаа хүчирхийллийн дэргэдүүр чимээгүй өнгөрөхгүй, хэзээ ч хүчирхийлэл үйлдэхгүй гэдгийн илэрхийлэл болсон цагаан туузыг зүүн өгч энэхүү аяндаа нэгтгэжээ. Цагаан тууз зүүх нь хэзээ ч "хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй” гэсэн утгыг илэрхийлдэг ажээ.
Дашрамд Завхан аймагт гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдөд туслах Нэг цэгийн төв  Цагдаагийн газрын дэргэд ажилладаг юм. Энэ төвөөр өнгөрч буй жил давхардсан тоогоор 78 хүүхэд, 56 эмэгтэй үйлчлүүлж зөвлөгөө авчээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
9+9=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?