Гурванбулаг сумын сургууль сансрын нисгэгч Ж.Гүррагчаагийн нэрэмжит боллоо

5813 2017/12/22 1

 
Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид Гурванбулаг сумын бүрэн дунд сургуулийг Монгол Улс, ОХУ-ын баатар, сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаагийн нэрэмжит болгохоор шийдвэрлэжээ.

Сансрын нисэгч Ж.Гүррагчаа саяхан 70 нас хүрсэн бөгөөд төрөлх сумынхаа сургуульд 1956-1960 онд сурч байжээ.
Тэрээр багадаа ном унших, зураг зурах, техник, спорт гээд олон зүйл сонирхдог байсан бөгөөд Булган аймгийн Хишиг-Өндөр, Булган сумын сургууль төгсөж, 1966 онд цэргийн албанд мордон, 1971 онд ЗХУ-ын Фрунзе хотын нисэхийн дамжаа, 1973 онд Москва хотод Жуковскийн нэрэмжит Агаарын цэргийн академид суралцан төгсчээ. 1978 оноос ЗХУ-д Юрий Гагарины нэрэмжит Сансрын нисэгчдийг бэлтгэх сургалтын төвд суралцан 1981 онд Байконурын сансрын буудлаас сансрын нисэгч Владимир Жанибековын хамт "Союз-39” хөлгөөр сансарт хөөрч "Салют-6” сансрын станцад 7 хоног өнгөрүүлж, дэлхийг 124 удаа тойрсон, Монгол Улсын анхны сансрын нисгэгч юм.
 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
9+9=?
Хариуг энд бичнэ үү:*
  • Б
  • 2017/12/22 19:09
Мартагдсан дууль ичмээр юм
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?