Замын-Үүдэд малыг хөлөөр нь экспортод гаргах бэлтгэл ажил эхэлжээ

5920 2017/12/22 1

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас гаргасан Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутгаар малыг хөлөөр нь гаргах шийдвэрийн дагуу Замын-Үүдэд малын гоц халдварт өвчингүй хорио цээрийн бүс байгуулах юм. Энэ эрхийг "Болор гантиг” ХХК авсан бөгөөд үйл ажиллагаа явуулахад нь зориулж орон нутгаас 100 га газар олгосон байна.
Тус компани БНХАУ-ын мал махны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тусгай зөвшөөрөл бүхий компанитай гэрээ хэлэлцээр хийж эхэлсэн аж.
Гэхдээ энэ газарт томоохон барилга байгууламж баригдахгүй зөвхөн малын хяналтын бүс тогтоож, эрүүл ахуйн лаборатори барьж, хонийг 45 хоногийн турш тэжээж, эрүүлжүүлсний дараа хилээр экспортлох аж.
Албаныхан одооноос бэлтгэл ажлаа хангаж  ирэх оны тавдугаар сараас эхлэн мал экспортод гаргах бөгөөд жилдээ ойролцоогоор хоёр сая орчим бог мал экпортод гаргах боломжтой гэж "Болор гантиг” ХХК-ийн захирал О.Анхбаяр ярив. Малыг хөлөөр нь хилээр гаргаснаар зүүн таван аймгийн малчид бог малаа борлуулах, ашиг орлогоо нэмэгдүүлэх боломжтой болно. 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-1=?
Хариуг энд бичнэ үү:*
  • Сайнбод
  • 2017/12/30 04:18
Малыг хөлөөр гаргаж болж байна уу?Малын генфонд, түүхий эд гээд олон асуудал байгаадаа.Мөнгө мөнгө гэсээр байгаад хөгжихгүй нээ. Яадаад хагас боловсруулсан бүтээгдэхүүн болгоод гаргадаг арга алга уу? Хэдэн хятад ажидтай орлоготой байх зөв үү?Монгол хүн малынхаа ач буянаар өсөж өндийж явах нь дээр үү. Энэ төрд уламжлагдсан бодлого гэж алга болж дээ
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?