Шинэ нисэх буудлын гэрлийн системийг хүлээж авах нислэг үйлдлээ

6671 2017/12/22 1

 

Хөшигийн хөндийд шинээр баригдсан Улаанбаатар хотын олон улсын нисэх буудлын хөөрч буух зурвасын 11/29 талд суурилуулагдсан YOU-YANG компанийн PAPI-600 загварын ил харааны нарийвчлалтай ойртолтын налуу заагч болон аэродромын гэрлийн системүүдийг хүлээн авах шалгалтын нислэгийг Нислэгийн журам боловсруулалтын албаны Шалгалтын нислэгийн баг энэ сарын 17-ноос 20-ны өдрүүдэд хийж гүйцэтгэлээ.

Тус нислэгийг гүйцэтгэхэд "Геосан” ХХК-ний "Cessna 208” (JU-9993) агаарын хөлөг, нисгэх бүрэлдэхүүн болон техникийн ажилтнууд, ИНЕГ-ын Техникийн хангалт, навигацийн үйлчилгээний албаны гэрэл суулт, цахилгааны хэсгийн инженер, техникчид хамтран ажиллалаа.

Уг шалгалтын нислэг хийгдсэнээр Ил харааны нарийвчлалтай ойртолтын налуу заагч систем болон аэродромын гэрлийн системүүд нь Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/-ын Хавсралт /ANNEX/ 14-ын Боть 1, Бүлэг 5-ын 5.3 заалтын гэрлийн шаардлагуудыг бүрэн хангаж агаарын хөлгүүд тус нисэх буудалд аюулгүй буулт үйлдэх боломжтой болж байгаа юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
6+6=?
Хариуг энд бичнэ үү:*
  • өөө
  • 2017/12/27 14:27
энэ аалз хэзээ ашиглалтанд орох вэ
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?