Сумдын соёлын төвд орчин үеийн техник хэрэгсэл өглөө

6279 2017/12/25 0

 

 
Өмнөговь аймгийн  Баяндалай, Гурвантэс, Хүрмэн, Ханхонгор, Цогт-Овоо сумдын "Соёлын төв"-д орчин үеийн  тоног төхөөрөмж, техник хэрэгслийг гардуулан өглөө. Тодруулбал цахилгаан бөмбөр, даралтат хөгжим, гитар, чадлын өсгөгч, чанга яригч, чадлын пульт, зурвас хуваарилагч, зайны микрофон, суурин компьютер зэрэг нийт 100 орчим сая төгрөгийн техник хэрэгсэл өгчээ. 

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, 2017 оны нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд сумдын соёлын төвийн тоног төхөөрөмж, техник хэрэгслийг үе шаттайгаар шинэчилж, соёл урлагийн салбарын үйл ажиллагааг дэмжиж тодорхой ахиц дэвшилд хүргэхээр зорилт тавьсан юм. Энэхүү зорилтын хүрээнд дээрх техник хэрэгслийг  сумдад өгчээ.

 

2018 онд ч соёл урлагийн салбарт хөрөнгө оруулалтын ажлыг үргэлжлүүлэн хийнэ. Тухайлбал: аймгийн төвд шинэ ХЖТ-ийг барьж байгуулах бол сумдад шинэ соёлын төв барьж ашиглалтад оруулахаас гадна сумдын соёлын төвийн барилгыг засварлахаар төлөвлөж байгаа ажээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
8+8=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?