Хөвсгөлд өвлийн нислэгийн нээлт боллоо

6214 2017/12/26 0

Хөвсгөл аймагт өвлийн нислэгийн нээлт болж  2017 оны 247 дахь агаарын хөлөг "Аэромонголиа" авиакомпанийн MNG-87 дугаар аялал Ц.Ганхүү даргатай экипаж Мөрөн Нисэх буудалд газардлаа.  

Энэ үеэр 13247 дахь зорчигчийг азтанаар тодруулахад Мөрөн сумын өндөр настан Монгол Улсын гавьяат багш Ц.Мааньгүмбэн шалгарч үнэгүй зорчих нислэгийн тийзээр шагнууллаа. Тус  аймаг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдсоноос хойш иргэд авто тээврийн үйлчилгээг сонгосны улмаас өвлийн цагийн агаарын тээврийн үйлчилгээ сүүлийн жилд зогссон билээ. Харин энэ өвлийн хувьд Хөвсгөл аймгаас сонгогдсон гишүүдээс Иргэний нисэхийн ерөнхий газрын даргад тавьсан хүсэлтийн дагуу "Аэро Монголиа" компанийн Poker-50 онгоц Улаанбаатар-Мөрөн-Улаанбаатар чиглэлд тогтмол үйлдэхээр энэ өвлийн анхны нислэгээ хийлээ. Өвлийн нислэгийн нээлтэнд УИХ-ын  гишүүн Ц.Даваасүрэн, Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд болон нислэгийн багийн хамт олон  зорчигч иргэд оролцлоо.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
3+3=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?