Өмнөговь аймаг гэрэлт гудамжтай болжээ

3745 2018/01/03 1

 

Өмнөговийн залуус орон нутгийнхаа хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад гар бие оролцохоос гадна эв нэгдэл хамтын оролцоог сайжруулахаар нэгдэж "Өглөөний клуб”-ыг байгуулсан. Тэд 50 метр талбайд гэрэлтүүлэг хийж, аймагтаа хамгийн анхны гэрэлт гудамжийг бий болгосон байна. Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотынхоо өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор таны оролцоо ирээдүйг гэрэлтүүлнэ уриан дор "Өглөөний клуб”-ын залуус нэгдэж, 14 хоногийн хугацаанд гэрэлт гудамж бүтээн байгуулалтыг хийжээ.

Хүн хамгийн ихээр төвлөрсөн төв саадандаа уг гэрэлт гудамжийг байгуулсан бөгөөд хувь хүн, аж ахуйн нэгж байгууллага, албан байгууллагуудын дэмжлэг дор 100 хувь өглөөний клубын залуус гар бие оролцон гэрэлт гудамжийг байгуулсан нь залуус нэгдэж чадвал ямар нэг төсөл тендергүйгээр юуг ч хийж болдогийг харуулсан байна. Цаашид урин дулаан цагт усан оргилуур хийх, уг орчны явган хүний зам талбайг засаж сайжруулах, гүүр байгуулах ажлыг төлөвлөөд байгаа аж.

Өмнөговь "Өглөөний клуб”-д салбар бүрийн залуус байдаг нь энэхүү гэрэлт гудамж болоод бусад ажлыг зохион байгуулахад давуу тал болжээ. Тодруулбал гэрэлт гудамж бүтээн байгуулалтад мэргэжлийн цахилгааны инженер, барилгын инженер зэрэг мэргэжлийн залуус оролцсон байна. Түүнчлэн таны оролцоо ирээдүйг гэрэлтүүлнэ уриан дор Өмнөговь аймгийн ЗДТГ, Даланзадгад сумын ЗДТГ, "Эрдэнийн гүн говь”, "Эрхэст баян говь” ХХК, "Хүслэн” барилгын материалын дэлгүүрийн хамт олон, иргэд санхүүгийн болоод сэтгэл санааны дэмжлэг үзүүлэн хамтран бүтээлцжээ.

 

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-3=?
Хариуг энд бичнэ үү:*
  • zochin
  • 2018/01/06 15:52
Ömnögobi aimgiin zaluust ulam ih amjilt husie.
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?