Хамтатгахын ордныхон: Өөрийн зөн совиндоо л итгэ

1804 2018/01/07 0

 
ХОНЬ (3/21-4/19)
Хонинуудын бүтээлч чадвар чөлөөтэй урсана. Урлагийн авьяас чадварын тань түвшин нилээн өсөж таныг тулаанд дуудах болно. Таны өдөр тутмын амьдралд тоглоом тоглох, олонтойгоо нийлэх, хайр дурлал зэрэг зүйлс цаг зав гаргах нь тун чухал. Хэдийгээр ганцаараа байж цагийг өнгөрүүлэхийг та эрхэмлэдэг ч чөлөөт цагаа дотно хүмүүстэйгээ өнгөрүүлэх хөгжилтэй сайхан байна. Халуун ногоотой хоол, согтууруулах ундаа хэтрүүлэхээсээ болгоомжтой бай. Хэрвээ хийх төлөвлөгөө байхгүй бол оройг гэртээ өнгөрүүлж тав тухтай, сонирхолтой байна.

ҮХЭР (4/20-5/20)
Амралтын өдрийг өөртөө зориулж чадахгүй. Бусдын хүслийг биелүүлэх гэж оролдох нь заримдаа амаргүй байдаг. Шийдэмгий бай. Бусдаар дээрэлхүүлж доромжлуулах боломжийг бүү олго. Хэрэв дарамт шахалт хэтэрхий их байвал эрүүл ухаанаар тунгаан бодоход тустай тайван газар ол. Эсвэл хайртай хүнтэйгээ хоёулахнаа шинэ кино үз. Магадгүй азаа үзэхэд од эрхэс ивээж байна. Гэхдээ байгаа бүхнээрээ тогловол эрхэсийн энергид бүү гомд. Худал хуурмаг давамгайлсан цаг үе.

ХАМТАТГАХ (5/21-6/21)
Өчигдөр шөнийн зүүдэлсэн зүүд тань өнөө өглөөний хийх зүйлсэд нөлөөлөх болно. Юу хийхээ төлөвлөж жагсаалт гарга. Сэтгэл санаагаа хэвийн байлгахад анхаарах нь зүйтэй. Бусдын юу гэхийг сонсолгүй. Өөрийн зөн совиндоо л итгэ. Таны дотны хүн чамаас тусламж гуйна заавал биелүүлээрэй. Өөрийгөө бусдыг ойлгож хүндэлдэг гэдэгт итгэлтэй байж болно. Та сайн үйлсийн аянд оролцох ба юу тарьсан түүнийгээ хураах болно.
 
МЭЛХИЙ  (6/22-7/22)   
Хэзээ ч бүү суралцахаа зогсоо үргэлж нээлттэй байж цэвэр агаар амьсгалах боломжийг өөртөө олго. Сэтгэл хөдлөлийнхөө учир шалтгааныг олж харан тогтоож авах шаардлагатай өдөр. Энэ нь өөрийгөө ямар үед илүү бодлогогүй алхам хийдгээ олж харахад туслах болно. Шийдэмгий бус байдал хайр дурлалын харилцаанд асуудал үүсгэх бөгөөд ахмад настай хүнээс зөвлөгөө авч туршлагаас нь суралц. Өөрийнхөө хайр дурлалын харилцааг шинэ өнцгөөс харахыг хичээ.

АРСЛАН (7/23-8/22)   
Амралтын өдөр бодол эргэцүүлэл дунд өнгөрнө. Цаг хугацаа өөрчлөгдөн хуучин зүйлс шинээр солигдох нь таны хувьд хэцүү байх болно. Өөрөө өөртөө эелдэг байж гаргасан алдаа дутагдлаа хүлээн зөвшөөр. Өөртөө гомдож хоосон суухын оронд туршлагатай, ухаалаг ахмадуудын зөвлөгөөг сонсож тэдний туршлагаас нь суралц. Суралцахаа үргэлжлүүлэх боломж олдвол алдахгүй байхыг хичээ.

ОХИН (8/23-9/22)
Өнөөдөр түргэн ааш зантай байх тул гэр бүлийнхээ асуудал дээр яаран шийдвэр гаргах хэрэггүй. Гэрийн амьдрал чинь чамд тав тухтай болон тааламжтай байдлыг төрүүлнэ. Хүмүүсийг халуун дотноор тэврэх эсвэл хүндэтгэх нь чамд үнэ цэнийг өгнө. Чухал биш гэж боддог хүмүүсээ үл тоох хэрэггүй. Өөрийнхөө мэдэж байгаа зүйлийг ярих нь зөв байх болно. Гэр бүлийнхэнтэйгээ гэртээ засвар хийх санаагаа хуваалцсанаар тэднээс асуудлыг шийдэж чадах бөгөөд өртөг зардал хэмнэх юм. Энэ нь ч урам хугалахгүй.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)   
Од эрхэс эрүүл мэндээ анхаарахыг сануулж байна. Гэртээ эрүүл, аюулгүй хоол хүнс хийж сурахын тулд сургалтанд суух тухай бодоод үзээрэй. Онлайнаар бие даан сурах ч амархан болсон цаг. Хоолны дэглэм барихын хамт тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь илүү үр дүнтэй байдаг. Өглөө болон орой тогтмол гүйлт эсвэл хурдан алхаагаар хичээллэ. Таны өдөр тутмын амьдралыг тань алдагдуулах боловч гэртээ ирсэн зочдыг найрсгаар хүлээж ав. Хариуд нь тэд танд илүү их баяр хөөр аз жаргалыг авч ирэх болно.

ХИЛЭНЦ (10/23-11/21)   
Энэ өдөр та материаллаг зүйлд хорхойсч шунал тань хөдөлнө. Энэ байдал их мөнгө зарцуулахад хүргэж болзошгүй. Мөнгөө зарцуулах өөр зүйл байгааг сана. Спортын уралдаан, аз сорьсон тоглоомд оролцоход таатай. Ихэнх хилэнц тодорхой хэмжээнд хүссэндээ хүрэх боловч бүх зүйл танд хангалттай бус байна. Хоолны дэглэм барихад танд маш хүнд байх болно. Сэтгэл санаа тааруу үед та амттай, тостой зүйлийг ихээр идэж элгэндээ ачаалал өгөх хэрэггүй.

НУМ (11/22-12/21)
Амар амгалан өдөр. Салхинд гарч зугаацна. Огторгуй чиг хандлага нь өнөөдрийг завгүй байлгана. Тиймээс өчигдрийн хийснээсээ илүүг өнөөдөр хийнэ. Ихэнх нумынхан их зардлыг худалдан авалтанд зарцуулна. Ямар нэгэн сайхан зохиол өгүүлэмж бичих хүсэл төрнө. Найзын харьцаа хамт дарамтанд орох хандлага гарч ирнэ. Хайр дурлалын асуудал төвөггүйгээр үргэлжлэх ба нийгмийн амьдралын гуниг гутралыг та нар давуутай мэдрэх хэрэггүй. Хувийн амьдралдаа сэтгэл хангалуун байх орчныг өөрөө бүрдүүл.

МАТАР (12/22-1/19)
Шинэ харилцаа холбоо танд гайхалтай мэдрэмж төрүүлэх болно. Мөн таны сэтгэлийг түгшээсэн таагүй асуудлаас болж нилээд цочролд орох бололтой. Түгшсэн уур амьсгал нь танай гэр бүлд ч гэсэн нөлөөлнө. Гэхдээ таны хайр дурлал харилцаа холбоо даван туулахад тусална. Амралтын өдрүүдээрээ сайн амарч өөрийгөө цэнэглэ. Ганц бие хүмүүсийн хувьд хүчтэй дурлалтай учирна. Түр ч болов чимээ шуугиан хөл хөдөлгөөнөөс хол байхыг зөвлөе.

ХУМХ (1/20-2/18)
Өнөөдрийг та сэтгэл хөдлөлөөрөө асуудлыг шийдэх гэх бололтой. Сэтгэлээ аль болох барьж, хэцүү зүйлийн өмнө бүү бууж өг. Өнгөрсөн амьдралаа тунгаан бодоход шийдвэрт үр дүнтэй төдийгүй та тэндээс хайж байсан хариултаа олж чадна. Хайр дурлалын хувьд хэн нэгэн чиний сэтгэлийг татах болно. Романтик учралууд чамайг баяртай инээмсэглэлтэй үлдээнэ. Удаан уулзаагүй найз нөхөд, хамаатан садангуудын гэрт айлчилна.

ЗАГАС (2/19-3/20)
Та заавал шийдвэр гаргах хэрэгтэй бол хэлэлцүүлэг маргааныхаа дараа итгэлтэй, ухаалаг юм шиг байдал мэдрэх болно. Хэн нэгэнтэй уулзаж байгаа загас хамтрагчтайгаа харьцахдаа биеэ барилгүй өөрийнхөөрөө байх хэрэгтэй. Та өнөөдрийг өөрийн хувийн ажилдаа зориулахдаа таатай байх болно. Гэвч найз нөхөд эсвэл хамтрагчид танд тэдний сэтгэлийг зовоож буй зүйлийн талаар зөвлөгөө авахыг хүсч магадгүй. Од эрхэсийн хөдөлгөөнөөс шалтгаалан мөнгөний тухай зөв шийдвэр гаргахад хүнд болох болно. Өөрийн үнэ цэнээ мэдрэх мэдрэмж тань материаллаг нөөцийн хувьд сул байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
3+3=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?