Нөхөрлөл сургамжит өгүүллэг

644 2018/01/07 0


Маш сайхан нөхөрлөж өссөн хоёр найз байжээ. Нэг нь маш зальтай, зоригтой их хөдөлгөөнтэй. Харин нөгөө найз нь маш гэнэн, шударга, үг яриа цөөтэй нэгэн байв. Гэтэл нэгэн өдөр овжин найз нь ажил хэрэг нь бүтэлгүйтээд нуран үнах дээрээ хүрсэн тул мөнгөний тусламж үзүүлээч гэжээ. Гэнэн, шударга найз нь түүнд бүх мөнгөө шавхан өгөв. Хэсэг хүгацааны дараа гэнэн шүдарга залуу гэрлэхээр болсон байлаа.
Гэтэл өнөөх найз нь бас дахин ирээд сүйт бүсгүйд нь үнэхээр их хайртай, түүнгүйгээр амьд явж чадахгүйд хүрсэн хэмээн хэлжээ. Залуу бас л найзыгаа бодож сүйт бүсгүйгээ орхижээ. Нэлээд хэдэн жилийн дараа шударга залуугийн ажил хэрэг бүтэлгүйтэж, сэтгэл санаагаар унан хэцүүджээ. Түслаж чадах цорын ганцхан хүн нь түүний найз гэж санагдав.

Тэрээр найздаа бүхнээ ярин, өөрийнхөө дэргэд ажилд аваач, дахин бүхнийг эхлүүлмээр байна гэж гуйжээ. Харамсалтай нь найз нь түүнд ямар ч тусламж үзүүлж чадахгүй гэдгээ хэллээ. Гуньж гүтарсан залуу нэг өдөр гудамжинд өндөр настай, бие муутай өвгөнтэй таарчээ. Хүнд өвчтэй боловч мөнгөгүй учраас эм авч чадахгүй байгаагаа өвгөн ярив. Залуу байсан бүх мөнгөөрөө өвгөнд эм авч өгөөд явуулжээ.

Үнэндээ өвгөн өв хөрөнгө ихтэй нэгэн байсан бөгөөд нас барахдаа түүнийгээ өглөгч, сайн залууд хөрөнгөө өвлүүлэхээр гэрээслэжээ. Гэнэт баян болсон залуу найздаа гомдсон хэвээрээ байлаа. Нэгэн өдөр түүний хаалгыг өлсөж ядарсан эмгэн цохиж хоол гүйв. Залуу түүнийг хоолоор дайлаад зогссонгүй харж хандах хүнгүй бол манайд амьдраач гэж гүйжээ. Эмгэн залуугийн сайхан сэтгэлд талархан зөвшөөрчээ.

Цаг хугацаа өнгөрөх хэрээр тэд дотносож, бие биеэ халамжлан байв. Нэгэн өдөр эмгэн залууд хандан "Хүү минь чи одоо өөртөө тохирсон сайхан охинтой амьдралаа холбох цаг болсон” гэж хэлжээ. Залүү "надад сэтгэлтэй хүн байхгүй” хэмээн хөнгөн гуниглахад эмгэн "би чамд тохирох сайн охиныг танина. Чи түүнтэй танилцахыг хүсэж байна уу? " гэв.

Эмгэний танилцуулсан охин залууд үнэхээр таалагдаж, тэд ч амархан дотносчээ. Удалгуй хуримын зар тарав. Хуримын зар түүний найзад ч очсон байлаа. Сайхан сэтгэлт залуу танхимд ирсэн олонд хандан "Надад маш сайн нэг найз байсан юм. Тэгтэл одоо би түүнийгээ энэ танхимд харж байгаа хэрнээ сайн найз минь гэж хэлж чадахгүй байгаагаа гайхаж байна. Гэхдээ би одоо ч түүнтэй найз хэвээрээ байхыг хүснэ” гэж хэлэв.

Түүнийг үгээ дуусгамагц найз нь "Надад нэгэн цагт маш хайртай найз минь байлаа. Нэгэн удаа ажил хэрэг минь бүтэлгүйтэхэд би түүнээс мөнгө гуйлаа. Тэр бүх мөнгөө надад өглөө. Дараа нь түүнээс сүйт бүсгүйг нь гуйлаа. Өөрт нь хэцүү байсан ч надад өгсөн. Тэр эмэгтэй үнэндээ гэнэт итгэмтгий найзыг минь өөр зүйлд ашиглах гэж байгааг би олж мэдсэн юм. Надаас ажил асууж ирэхэд нь түүнийг аваагүй.

Учир нь би дотны сайн найзынхаа дарга байхыг хүсээгүй. Тэр нэгэн өвчтэй хөгшин бол миний аав байсан. Аав маань хүндээр өвдөөд байхдаа бүх хөрөнгөө найзд минь өвлүүлэхийг зөвлөсөн юм. Гэрт нь ирсэн тэр настан бол миний ээж. Найзыгаа эрүүл энх байлгахын тулд ээжийнхээ халамжинд авсан юм. Харин одоо гэрлэж байгаа энэ охин бол миний төрсөн дүү. Түүнийг найзтай минь гэрлэхийг би ятгасан юм. Хүндэт зочид минь бид ийм л найзууд... гэжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
6+6=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?