Маск продакшн: Төлбөртэй контент аваад үзэх сэтгэлгүй бол 50 гаруй суваг байгаа шүү дээ

325 2018/01/09 0

 

 


Монголын хошин урлагийн Маск продакшн дэлгэцийн шинэ уран бүтээлээ IPTV-ээр цацсан нь зарим үзэгчдийг ялгаварлан гадуурхлаа гэх шүүмжлэл дагуулсан. Тэгвэл энэ талаар болон мөн "Баярлалаа Ээжээ" бүтээл нь хууль бусаар олон нийтэд цацагдсан талаар дараах тайлбарыг өгчээ.

Тэд өөрсдийн цахим хуудаснаа "Монголын хошин урлагийн Маск продакшн бид бүхэн шинэ оны баяраар үзэгч олондоо бэлэг барихаар 11 дүгээр сарын эхнээс "Баярлалаа Ээжээ” дэлгэцийн уран бүтээлээ хийх гэж хорин хэд хоног нойр, амралтгүйгээр өдөр шөнийг умартан ажиллаж, оны сүүлээр уран бүтээлээ үзэгч та бүхэндээ IPTV-р цацаж бэлэг барьсан билээ. Цацагдсан даруйдаа олон эерэг сэтгэгдлүүдийг үзэгч олноосоо авч урмын үг тасралтгүй сонсож байсан ч, хэсэг бүлэг хүмүүс бидний уран бүтээлийг муулж амныхаа зоргоор бичиж, "баярын өдөр үнэтэй контент бэлдлээ, шуналын туламнууд" гэх мэтээр хэлж бид бүхнийг гайхашруулж нууцхан гомдол төрүүлсэн. За энэ ч бол угаасаа манайхны хэсэг бүлэг нөхдийн зан. Тэр ч бүү хэл Live хийж олон нийтэд цацаж оюуны өмчийн хуулийг бүдүүлгээр зөрчиж бидний хөдөлмөрийг уландаа гишгэлэн дээрээс нь доромжилж байгаа нь хэнд таалагдах билээ.
Тэдгээр хүмүүсийг унтаж байхад бид ажиллаж л байсан, Хэн нэгнийг муулж байхад ажиллаж л байсан. Бусдын уран бүтээлийг доромжилж байхад бид бүхэн бас ажиллаж л байсан. Иймд бид та бүхнийг 5500 төгрөгөөр үзүүлэх гээд чичрээд байгаадаа биш, өөрсдийн хөдөлмөр хөлс шингэсэн уран бүтээлийг үнэлсэн хэрэг. Харин үнэгүй үзэхийн хувьд бид жилд 3-4 уран бүтээлээ та бүхэнд бэлэг гээд өөрсдийн Page хуудсаараа дамжуулан цацдаг гэдгийг бүгд мэдэж байгаа. Ганц баярын өдрөөр гэр бүлээрээ төлбөртэй контент аваад үзэх ухамсар болон сэтгэл байхгүй бол бусдын уран бүтээлийг муулж, олонд тараахын оронд монголын телевизийн 50 гаруй суваг байгаа шүү дээ. Тэрийг үзэж яагаад болохгүй гэж” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн байна.

Энэ мэтчилэн оюуны өмчийг хулгайлах явдал манайд өнөөг хүртэл цэгцэндээ орж чадахгүй байгаа нь хариуцлагын тогтолцоотой шууд хамааралтай гэж үзэх хүн олон бий. Ялангуяа цахим орчинд энэ байдал нэлээд элбэг тохиолддог. Гэвч хэн, хэзээ, хэрхэн хариуцлага тооцох вэ гэдэг нь олон нийтийн дунд одоо ч бүрхэг хэвээр байна.

Дашрамд дуулгахад, Маск продакшны шинэ уран бүтээл ирэх гуравдугаар сард гарна гэдгийг тус хамт олны зүгээс мэдэгдлээ. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
3+3=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?