Томуу, томуу төст өвчний өвчлөл 3-4 хувиар буурчээ

310 2018/01/09 0

Нийслэлийн эрүүл мэндийн газраас өгсөн мэдээллээр томуу, томуу төст өвчний өвчлөл өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 3-4 хувиар буурсан гэдгийг мэдээллээ. Үүнийг дагаад дүүргийн эмнэлгүүд ачаалал 30-40 хувиар багасжээ. Дэгдээд буй томуугийн өвчлөл нь 4-6 төрлийн вирусээр үүсэгддэг аж. Чухам ямар төрлийн вирусээр халдварласан бэ гэдгээс хамаараад эмчилгээ, асаргаа өөрийг эмч мэргэжилтнүүд онцоллоо. Түүнчлэн томуугийн дэгдэлт ирэх хоёр, гуравдугаар сард дахин ихсэх хандлагатай байгаа тул эцэг эхчүүдийг анхаарал халамжаа бууруулахгүй байхыг санууллаа. Томуу, томуу төст өвчний 80 орчим хувийг 0-9 насны хүүхдүүд эзэлж байна. Эмч мэргэжилтнүүдийн зөвлөснөөр хүүхдээ дулаан хувцаслаж амин дэмээр баялаг хоол хүнс өгөх, орчны эрүүл ахуйгаа цэвэр байлгахын зэрэгцээ асаргаа сувилгааг хийж, дархлааг нь дэмжих арга хэмжээ авахыг зөвлөж байна.


 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-1=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?