Даланзадгадад эко автобус нийтийн тээврийн үйлчилгээнд явна

2570 2018/01/09 0

Өмнөговь аймгийн төв Даланзадгадад суманд энэ сараас Монголчуудын өөрсдөө үйлдвэрлэсэн эко автобус нийтийн тээврийн үйлчилгээнд явахаар болж байна.

Уг автобусыг Номинхолдингийн салбар "Эколог бус” ХХК-ийн хамт олон үйлдвэрлээд байгаа ажээ. Уг автобус нэг бүр нь 50 сая орчим төгрөгийн үнэтэй бөгөөд найман автобус авах юм байна.
Агаарын бохирдол ихэсч байгаа энэ үед цахилгаанаар ажилладаг эко автобусыг оруулж ирж байгаа нь давуу талтай юм. Мөн Даланзадгад сумын хувийн таксинаас өөр нийтийн тээвэр үйлчилгээ байдаггүй учраас алслагдсан гэр хорооллоос иргэд, хүүхдүүд ажил, сургуульдаа явах нь хүндрэлтэй байдаг асуудал шийдэгдэж байгаа ажээ. 
Даланзадгад сум нь 8365 өрхийн  25016 хүн амтай юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
1+1=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?