Донор болохыг зөвшөөрсөн иргэний ар гэрийнхнээс нь заавал зөвшөөрөл авна

763 2018/01/10 1

 

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийжээ.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хүний эд, эрхтний наймаа бий болох зэрэг эрсдэлүүдийг хаах талаар төсөлд хэрхэн тусгасан, донорын эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба донорын эрхтэн хуваарилахдаа танил талдаа үйлчлэх явдал гаргахгүй байхад хэрхэн анхаарах талаар лавлаж байлаа.

Ажлын хэсгийн ахлагч Д.Гантулга, хүний эрхтэн шилжүүлэн суулгахтай холбоотой бүх эрсдэлүүдийг бууруулах үндсэн зорилгын хүрээнд хуулийн төслийг боловсруулсан болохыг онцолсон юм. 25 нас хүрсэн Монгол Улсын иргэн эрхтнээ бусдад шилжүүлэн суулгахаас татгалзсан шийдвэрээ гарын үсэг зурж баталгаажуулан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагад өгөх эрхтэй байхаар төсөлд тусгасан байна. Түүнчлэн амь насаа алдсан иргэн хэдийгээр эрхтнээ шилжүүлэн суулгахыг зөвшөөрсөн байсан ч эд, эрхтнийг шилжүүлэн суулгахын тулд ар гэрийнхнээс нь заавал зөвшөөрөл авах заалт оруулжээ.

Шилжүүлэн суулгах эрхтнийг ар өврийн хаалгаар бусдад өгөх асуудал байхгүй гэдгийг Ажлын хэсгээс тодруулж хэлж байлаа. Донороос авсан эд, эрхтэн хүн бүрт таарах боломжгүй, эмнэл зүйн шинж тэмдэг нь таарсан хүнд л шилжүүлэн суулгах учиртай гэдгийг мөн тодотгов.

Ажлын хэсгээс мэдээлснээр жилд 300 гаруй хүн гадаадад эрхтэн шилжүүлэх мэс засал хийлгэхээр явдаг байсан бол сүүлийн жилүүдэд энэ тоо эрс цөөрсөн байна. 2016 онд дөрвөн хүн бөөр шилжүүлэн суулгуулахаар гадагшаа явсан бол, 2017 онд элэг шилжүүлэн суулгуулахаар таван хүн л гадаад орныг зорьжээ. 2018 онд 25 хүнд элэг, 23 хүнд бөөр шилжүүлэн суулгахаар төлөвлөөд байгаа аж. Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын амжилтаар дэлхийн түвшинд яваа юм байна.

Ийнхүү Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-2=?
Хариуг энд бичнэ үү:*
  • zochin
  • 2018/01/10 11:49
tuhain hun erhtenee uguhuur zubshuursun tohioldold nas barsanii daraa ar geriinhnees ni zubshuurul abah gedeg chini ach holbogdol muutai zaalt baina .Ar geriinhen bugd zubshuuruhgui dee.
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?