Генерал М.Зайсановын мэндэлсний 110 жилийн ой энэ жил тохионо

3421 2018/01/10 1

БНМАУ-ын нисэх хүчний домогт жанжин, хошууч генерал М.Зайсановын мэндэлсний 110 жилийн ой энэ жил тохионо.М.Зайсанов 1908 онд одоогийн Казахстан Улсын Зайсан дүүргийн нутагт төржээ. Анхны нэр нь Хамза, овог нь Зайсан байжээ. Октябрийн хувьсгал ялж, хөл үймээнтэй байсан жилүүдэд айлын нутагт гээгдсэн өнчин нялх хүүг цагаантнууд Монголд авч иржээ. Улмаар Шеруши хошууны нөлөө бүхий хүн А.Райсхан үрчилж авч, эрдэм номтой эрийн цэнд хүргэсэн байна.

Москва хотноо Дорно дахины хөдөлмөрчдийн их сургуулийн дэргэдэх хошууны ажилчдыг бэлтгэх курс, Оренбургийн нисэхийн дунд сургуулийг тус тус төгсжээ. 1939 оны эхээр эх орондоо ирж, маршал Х.Чойбалсангийн тушаалаар Улаанбаатар дахь Сонгины нисэх хүчний сургуулийн эскадрилийн даргаар, тун удалгүй Монголын Нисэх хүчний даргаар томилогдон «Бригад командлан захирагч» цол хүртжээ.

1939 оны 5 дугаар сард Японы эсрэг байлдаанд, 1944-1945 онд Гоминданы дээрэмчдийн эсрэг байлдаанд нисэх хүчнийг удирдан оролцсон байна.  БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1944 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 52 тоот тогтоолоор нисэхийн хошууч генерал цолоор шагнуулжээ.
Дайны дараах жилүүдэд энхийн хөдөлмөрт шилжиж, хэсэг нөхдийнхөө хамт Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр замд ажиллаж байжээ. Тэрээр 1967 онд нас барсан байна.

Авьяаслаг нисгэгч, эрэлхэг байлдагч, төр, нийгмийн зүтгэлтэн М.Зайсановын нэр алдрыг мөнхжүүлэх зорилгоор 1981 онд Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын дунд сургуулийг түүний нэрэмжит болгосон аж. Харин энэ жил тохиох 110 насны ойн хүрээнд улс болон аймгийн хэмжээнд ямар нэгэн арга хэмжээнүүд зохион байгуулах эсэх нь хараахан тодорхойгүй байна. 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-2=?
Хариуг энд бичнэ үү:*
  • Агаарын цэрэг анхаарах байх.
  • 2018/01/10 12:15
Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлал энэ талаар анхаарч санаачлага гаргах хэрэгтэй байна. архичин завхай харгисаар армийнхны дунд зартай Б.Цог генералын дэргэд М.Зайсанов болнэр гар цэвэр хүн байсан. .
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?