Орхон аймгийнхан нийгмийн даатгалын шимтгэлээ цахимаар төлдөг боллоо

2544 2018/01/10 0

 

 

Орхон аймгийн ЭМНДХ-ээс үйлчлүүлэгчдийн цаг завыг хэмнэсэн үйлчилгээг нэвтрүүлжээ. Нийгмийн даатгалын бүх төрлийн шимтгэлийн орлогыг банкны дэвшилтэт цахим бүтээгдэхүүн үйлчилгээг ашиглан төвлөрүүлж байгаа тул (мобайл банк, интернэт банк, атм, qpay) цахимаар шимтгэлийн гүйлгээгээ хийж теллер дээр очих цагаа хэмнэх юм. Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг интернэт банк, мобайл банк, Пос машин, Qpay зэрэг үйлчилгээг ашиглан төлөх боломжтой.

 

Хаан банк, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газартай хамтран Нийгмийн даатгалын шимтгэлийн орлогыг цахимаар төвлөрүүлэх, даатгалын үйлчилгээг харилцагчдад түргэн шуурхай хүргэж, банкинд зарцуулах цагийг хэмнэх, сэтгэл ханамжийг дээшлүүлэх зорилгоор "ЦАХИМ АЯН” зарласантай холбогдуулан ЭМНДХ-т банкны ажилтан байрлаж үйлчлүүлэгчдэд дээрх үйлчилгээтэй холбоотой бүх заавар мэдээллийг хүргэж байна.

Даатгуулагч (иргэд) сайн дурын даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл, лавлагааны хураамжийг Төрийн банкны "Цахим банк”, Хаан банкны "Ухаалаг банк” үйлчилгээг ашиглан ухаалаг гар утас, интернетээр төлөх үйлчилгээг нэвтрүүлсэн нь орон зайнаас хамаарахгүйгээр төлбөр төлж, цаг хугацаа хэмнэх боломжийг иргэдэд олголоо. Төрийн банкинд байршиж буй 21 аймгийн 232 сумын СДД-ын шимтгэл хүлээн авдаг 230, ЭМД-ын шимтгэл хүлээн авдаг 224, ажил олгогчоос төлөх НДШ хүлээн авдаг 230 орлогын данстай аж. ХААН банкинд байршиж буй 21 аймгийн 245 сумын СДД-ын шимтгэл хүлээн авдаг 230, ЭМД-ын шимтгэл хүлээн авдаг 236, ажил олгогчоос төлөх НДШ хүлээн авдаг 230 орлогын дансыг энэ үйлчилгээнд холбосон байна.
 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
7+7=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?