Ш.Даваадорж өвлийн усанд сэлэлтээр хос мөнгөн медаль хүртжээ

362 2018/01/10 1

 

БНХАУ-ын Шаньдун мужийн Жи Нань хотод өнгөрөгч ням гаригт өндөрлөсөн өвлийн усанд сэлэлтийн олон улсын тэмцээнд манай улсын тамирчин Ш.Даваадорж амжилттай оролцож, хос мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр 50 метрийн далайн гахайн сэлэлтийн төрөлд болон олон улсын холимог багийн уралдаанд амжилттай оролцож, амжилтаа ахиулсан байна.

Энэ жилийн тэмцээнд АНУ, БНХАУ, ОХУ, Австри, Эстони, Чех, Монгол зэрэг 10 орны 400 орчим тамирчид өвлийн усанд сэлэлтийн төрлүүдэд өрсөлджээ. Олон улсын холимог багийн тэмцээнд 60 баг хурд, хүч, ур чадвараа сорьсон байна.

Өвлийн усанд сэлэлтийн төрлөөр сүүлийн жилүүдэд эх орныхоо нэрийг гаргаж байгаа Ш.Даваадорж "Дорнын чоно" клубын тамирчин юм. Энэ жил 49 настай тэрбээр өнгөрсөн жил болсон Дэлхийн цомын тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртсэн. Ш.Даваадорж олон улсын нээлттэй тэмцээн болон дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс нийт 24 алт, 11 мөнгө, зургаан хүрэл медаль хүртээд байгаа аж. Мөн дэлхийн цомын хоёр удаагийн аварга юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
1+1=?
Хариуг энд бичнэ үү:*
  • иргэн
  • 2018/01/11 15:30
olimt oroldooo
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?