Ерөнхийлөгч Мун Жэ Ин Ким Чен Ын-тэй уулзахад бэлэн гэдгээ мэдэгджээ

471 2018/01/10 0

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ин Умард Солонгосын залуу удирдагч Ким Чен Ын-тэй тодорхой болзол нөхцөлтэйгээр уулзахад бэлэн гэдгээ өнөөдөр мэдэгдлээ. Энэ талаар тус улсын Ёнхап агентлаг мэдээлсэн байна. Тус агентлагийн мэдээлснээр Ерөнхийлөгч Мун Жэ Ин энэхүү мэдэгдлийг жил бүр хийлгэдэг хэвлэлийн бага хурлын үеэрээ хийжээ. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч өнгөрсөн зун Берлин хотноо болсон олон улсын хурлын үеэр хэлэхдээ "Хэрвээ Умард Солонгос өнөөгийн түрэмгий үйлдлүүдээ зогсоож, тодорхой нөхцөлд буулт хийвэл миний бие Умардын  удирдагч Ким Чен Ын -тэй уулзалт хийхэд бэлэн байна” гэж мэдэгдэж байсан юм. Хоёр Солонгосын удирдагчид Умард Солонгосын удирдагч агсан Ким Чен Ир-ийн үед  Пхеньян хотноо 2000,2007онуудад уулзаж байсан бөгөөд энэ үеэр тодорхой тохиролцоонд хүрч байсан ажээ.

 

 

Ж.Батдорж 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-1=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?