Автомашинтайгаа живсэн хоёр иргэнийг өнөөдөр олжээ

2879 2018/01/10 0

Ховд аймгийн Мөст сумын Давст багийн Давст гэдэг газар "Хагийн нуур”-т "УАЗ-469" маркийн автомашин живсэн талаарх мэдээллийг өмнө нь бид хүргэсэн билээ. Энэ талаарх дуудлагыг өчигдөр 20:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 7 иргэн, 1 автомашин, нийт 19 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх, аврах ажиллагааг явуулсан байна. Харамсалтай нь аврагчид талийгаачдын цогцсыг өнөөдөр 10:00 цагт олж, машиныг нь 13:30 цагийн орчимд гаргажээ. 
Тус автомашинд 4 зорчигч явсан бөгөөд А /60 настай, эрэгтэй/, Б /36 настай, эрэгтэй/ нар ийнхүү осолдсон байна. Тэд Манхан сумын Ботгон багаас Мөст сумын Давст багийн чиглэлд явж байжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
1+1=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?