Чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн Орхон аймагт болно

2402 2018/01/11 0

Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Орхон аймагт болно.Энэ сарын 11-14-ний өдрүүдэд чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Орхон аймгийн "Хангарьд” спортын ордонд болох юм.

Энэ оны тэмцээн ихээхэн онцлогтой болох бөгөөд Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос хэрэгжиж эхлэх шинэ жингээр явагдах аж. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 57, 61, 65, 70, 74, 79, 86, 92, 97, 125 кг болон эмэгтэйчүүдийн 50, 53, 55, 57, 59, 62, 68, 72, 76 кг гэсэн жинд аваргуудаа тодруулахаар болжээ. Мөн дотоодын зөрчил ихтэй тус холбооны тамирчид, багш, дасгалжуулагч нарт Холбооны ёс зүйн дүрмийг танилцуулсан байна. Тэмцээний үеэр маргаан гарч асуудал үүсэх үед урьдчилсан байдлаар дүрэмтэй танилцсан байхыг холбооны зүгээс анхааруулсан байна. Дүрэмд заасан ёс зүйн хэм хэмжээг биелүүлээгүй, зөрчсөн, зөрчихийг завдсан тохиолдолд сахилгын хариуцлага хүлээлгэх юм.

Түүнчлэн энэхүү тэмцээнээс тамирчид ДАШТ-ийн сорил тэмцээнд оролцох оноог авах юм. Өөрөөр хэлбэл, чөлөөт бөхийн холбооноос ДАШТ-д оролцох тамирчдыг улсын аваргаас шууд тодруулахгүй бөгөөд нэмэлт сорилт тэмцээнийг явуулж эхлээд байна. Үүний дагуу УАШТ-д оролцсон тамирчид оноо цуглуулж, сорил тэмцээнд оролцох юм байна.


 

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10+10=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?