Йод хүний биед зайлшгүй хэрэгтэй

739 2018/01/11 1

 

Йод гэж өтгөн ягаавтар өнгөтэй шингэн байдаг гэдгийг бүгд мэддэг. Гэхдээ ихэнх хүмүүс шархыг ариутгаж цэвэрлэх, хатгаа авсан хүмүүсийн цээжинд тор мэт зурж эдгэрэлтэнд нөлөөлдөг, гэмтсэн, хавдсан газар шингэвтэр йод түрхэхэд сайн байдаг гэхчлэн өнгөцхөн талаас нь төсөөлөлтэй байдаг. Энэ бодисыг анх 1811 онд Францын эрдэмтэн Куртуа далайн замаг судалж байгаад санамсаргүй нээсэн гэдэг. Замгийг халаах үед ягаан туяатай уур гарч байсан нь йодын нэр болсон түүхтэй. Грекээр ягаан өнгийг йод гэж нэрлэдэг. Йод хүний биед тун чухал болох нь нилээд хожуу тогтоогдсон бөгөөд йод дутагдсанаас болж бамбай булчирхай томрон, улмаар зүрх судасны систем доголдож, эмчилгээ хийлгэхгүй удваас оюун ухааны хомсдолтой болох аюултай. Йод байгаль дээр маш бага хэмжээтэй оршин байх тул хэрэгцээтэй йодоо хүнс болон орчны хөрс ургамал зэргээс бүрэн олж авах боломж тийм ч сайн биш. Ялангуяа далайгаас хол газрын хүмүүс загасны төрлийн хүнс хэрэглэдэггүй бол йод дутагдлын эмгэгт амархан өртдөг. Хүний биед янз бүрийн микроэлементүүд 20-30 мг орчим агуулагдаж байдгаас 10 мг орчим нь йод байх учиртай.

 

Тэр йод хүний бамбай булчирхайд хуримтлагдан хүний хэрэгцээг хангаж байдаг. Йод далайн замаг, загас, далайн байцаанд харьцангуй их агуулагдах учир энэ төрлийн хоол хүнс тогтмол хэрэглэдэг хүмүүст бамбай булчирхайн эмгэг бараг илэрдэггүй. Монголчуудын хувьд сүү цагаан идээ, гол нь малын махнаас шаардлагатай йодоо олж авдаг бөгөөд судалгаагаар йодын дутагдалд өртөмтгий улс орны тоонд багтдаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага олон жил судалж үзсэний үр дүнд хүн бүрт йодыг шаардлагатай хэмжээгээр нь хүргэж болох арга нь хүнсэндээ хэрэглэж буй давсаар нь дамжуулах гэж тогтоосон байдаг. Яагаад гэхээр давс хэрэглэдэггүй улс орон гэж байдаггүй учраас тэр. Ийнхүү хүнсний төрөл бүрийн давсыг йоджуулан бэлтгэж худалдаалах болсон нь баймбайн эмгэг, оюун ухааны хомсдол зэргээс урьдчилан сэргийлсэн хамгийн түгээмэл арга болон хэрэглэгдэж байна. Гэхдээ зөвхөн йоджуулан давсаар хүн бүрийн йодын хэрэгцээ хангагдах нь үгүй. Тэгээд ч йоджуулсан давс нь найрлага дахь йодын хэмжээнээсээ хамаараад хоолны амтыг гашуувтар болгох учир айл өрх болгон тогтмол хэрэглээд байдаггүй тал бий. Бас йодын харшилтай хүмүүс цөөнгүй байдаг нь ч нөлөөлнө.

 

Йод болон йодтой нийлүүлэн шингэрүүлсэн уусмалууд нянгийн эсрэг сайн үйлчилгээтэй учир эмнэлэгт өргөн хэрэглэгддэг. Ялангуяа мэс заслын өмнө зүслэг хийх талбайг ариутгах, хагалгааны дараа шарханд халдвар орохоос сэргийлэх зорилгоор хамгийн их ашигладаг. Түүнээс гадна йод хадврыг буулгах, өвчин намдаах, Үрэвссэн хэсгийг гадагш шинэгдүүлэн түргэн илааршуулах үйлчилгээтэй тул банк тавих, горчиц наах, өвчин намдаах наалтуудтай адилхан зорилгоор тор зурах, нилэнхүйд нь түрхэх, йодын уусмалд хөлийг нь дүрэх зэргээр хэрэглэдэг юм. Шингэлээгүй өтгөн йод нь арьс салстыг түлэхээс гадна агаарт ууршсан йодод хордох нь бий. Ингэж хордсон бол хий ханиалгах, цустай цэр гарах, цээж бачуурах зэрэг шинж илрэх ба уушиг хавагнах нь ч бий. Тиймээс йодыг жижиг саванд сайн таглаж бэлддэг ба хүүхдийн гар хүрэхээргүй газар, нарны гэрэлд өртөхөөргүй газарт хадгалах нь зүйтэй. Йодонд хордсон шинж илэрсэн бол тэр даруй саармагжуулах арга хэмжээ авдаг. Арьс салст түлэгдсэн бол тэр хэсгийг цэвэр усаар сайн угаагаад, спиртээр зөөлөн арчиж цэвэрлэх хэрэгтэй. Амаар орсон бол ус уудган бөөлжүүлэх, бас усанд гурил хийж шингэрүүлэн хутгаад уулгах нь сайн үйлчилгээтэй гэж үздэг. Сүүлийн үед манайхан загас, болон далайн элдэв ногоо хүнсэндээ хэрэглэх болсон нь тун сайн. Гэхдээ лаазалсан загас йодын агууламж харьцангуй бага байдаг учир болж өгвөл хагас боловсруулсан байдлаар хэрэглэхийг илүүтэй анхаарах нь зүйтэй. Ер нь йод хүний биед янз бүрийн нөлөөлөл үзүүлэх магадлалтай байдаг учир йод бүхий эм тариа хэрэглэх бол эмчийн зөвөлгөөг заавал авах хэрэгтэй.

 

Олхонууд ШААБАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
7+7=?
Хариуг энд бичнэ үү:*
  • lord
  • 2018/01/11 23:36
DALAIN BAITSAATAI BUDAA
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?