Төрийн өмчит зарим үйлдвэрийн газрыг татан буулгана

474 2018/01/11 0

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд дээд шатныхаа болон төрийн захиргааны байгууллагын зарим зардлыг санхүүжүүлдэг зохисгүй байдлыг Засгийн газар таслан зогсооно гэлээ. Аж ахуйн нэгжүүд өмнөх дөрвөн жилд гэхэд л яам, агентлагийн арга хэмжээнд зориулж хоёр тэрбум гаруй төгрөг зарцуулжээ. Энэ нь жилд дунджаар 500 сая төгрөг гэсэн үг юм.

Тухайлбал яам, агентлаг, тэдний удирдлага төсөв хүрэлцдэггүй гэсэн шалтгаанаар цасны баяр, ахмадуудын уулзалт, сургалт, гадаад томилолт, онгоцны билетийн зардлаа харьяа төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжээс гаргуулж, автомашиныг нь албан хэрэгцээндээ ашигладаг байна. 

Иймээс аж ахуйн нэгжүүдийн удирдлага, менежментийг нь сайжруулах, үргүй зардлыг багасгах зорилгоор төрийн өмчит хуулийн этгээдийг нэгтгэх, татан буулгах, өөрчлөн зохион байгуулах зэрэг арга хэмжээ авахаар болжээ. 

Татан буулгах аж ахуйн нэгжийн жагсаалтад "Аж үйлдвэрийн цогцолбор”, "Монгол тариалан корпораци”, "Монгол мах корпораци”, "Монгол тамга”, "Авто замын тоног төхөөрөмжийн түрээс” төрийн өмчит үйлдвэрийн газрууд багтсан байна. Эдгээр газрууд байгуулагдсанаасаа хойш үйл ажиллагаа явуулаагүй, их хэмжээний өртэй, санхүү, хөрөнгийн эх үүсвэргүй зэрэг үндэслэлээр  Засгийн газар дээрх шийдвэрийг гаргажээ.

Мөн цаашид бусад аж ахуйн нэгжийн олон нийтийн оролцоог хангах, техник, технологийг шинэчлэх, хувьцааг Хөрөнгийн биржид бүртгүүлж, тодорхой хувийг арилжаалах, түүнчлэн зарим байгууллагыг нээлттэй дуудлага худалдаагаар хувьчлахыг өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар холбогдох албан тушаалтнуудад даалгалаа. Мөн компанийн засаглалыг сайжруулж, ил тод, нээлттэй байлгах, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр тодорхой арга хэмжээ авахаар боллоо.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10+10=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?