Д.Жавхлан, М.Амарболд нарын хэргийг прокурорт буцаахаар болжээ

596 2018/01/11 0

 

Баянзүрх дүүргийн 21-р хороонд байх "Очир” төвийн зочид буудалд өнгөрсөн наймдугаар сарын 23-ны өдөр 13 настай охин амь насаа алдсан хэрэг гарсан. Уг хэрэгт Д.Жавхлан, М.Амарболд нарыг сэжиглэн шалгаж байгаа. Энэхүү хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд боллоо. Улмаар тус шүүхээс Д.Жавхлан, М.Амарболд нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцээд хуульд зааснаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэн хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргалаа. 

 

Тэднийг Эрүүгийн хуулийн 10.1-2.7, 10.1-2.11, 17.2-1-д зааснаар буруутгаж буй юм.

Уг зүйл заалтад:

10.1-2.7.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхдийн аминд хүрсэн

10.1-2.11 бүлэглэж аминд нь хүрсэн

17.2-1 Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
8+8=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?