Н.Учрал: Ирэх хагас сайн өдөр би нүүрс тараана

600 2018/01/11 0

 

 

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүд дараах байр суурийг илэрхийлэв.

 

 

УИХ-ын гишүүн Н.Учрал: Одоо дахиж зуух ярьж ард түмнийг битгий мунхруулаач ээ. Өнөөдрийн агаарын бохирдол 90 гаруй хувьд, хөрсний бохирдол 88 хувьд хүрсэн байна. БНХАУ нэг жилийн дотор агаарын бохирдлыг 21 хувиар агаарын бохирдлыг бууруулчихлаа. Энэ улс газ, цахилгаан хоёроор л үүнийг шийдсэн. Өнөөдөр дэлхийн доог, тохуу болох асуудал битгий яриа гэсэн юм

Тэр үргэлжлүүлэн "Зарим хэсэгт нь утаа гардаггүй зуух тараана” ийм юм УИХ-ын чуулганы танхимд дахиж битгий ярь гэж хичээнгүйлэн гуйж байна. Одоо бие биеээ хуурах хэрэггүй. Ирэх хагас сайн өдөр би 23-р хороонд нүүрс тараана. Ард түмэн даарч байна. Энэ татварыг чинь төлөх гэж ард түмэн нуруугаа авахуулж байна. Тиймээс би нүүрс тараана. Яагаад гэвэл тэнд хүүхдээ хөхүүлээд сууж байгаа эмэгтэйг дааруулахгүйн тулд... Та нар бодитой шийдвэр гаргаж чадахгүй бол өнөөдрийг аргална. Яагаад гэвэл өнөөдөр хүмүүс дулаахан орчинд амьдрах ёстой. Битгий үлгэр ярьж ард түмнийг мунхруул. 

Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат: Агаарын бохирдлын эсрэг 220 тэрбум төгрөг зарцуулсан. Ямар үр дүн гарсан юм бэ гэдэг асуудлыг энд ярьж байна. Энэ мөнгийг ажил болгосон. Зүгээр агаарт цацсан юм биш шүү дээ.  Би төслийн зуух хэрэглэдэг. Төслийн зуух дулаанаа удаан барьдаг. Түлшинд хэмнэлттэй зэрэг нааштай олон үр дүнг гаргасан. 

Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт: Төрийн бодлого залгамж чанаргүйгээс болж утаа гамшиг болсон. Хамгийн сайн шийдэл бол гэр хорооллыг дэд бүтэцтэй болгох юм. Ийм эдийн засгийн боломж бидэнд алга байна. Гэр хорооллыг орон сууцжуулахад наад тал нь 10 жил хэрэгтэй болно шүү. Утаагүй зуух, түлш, гэр хорооллыг дэд бүтэцтэй болгох, орон сууцжуулах хөтөлбөрөө хамтад нь аваад явах ёстой.

Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг: Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ, Засгийн газар утаатай тэмцэх ажлаас ашиг харж, мөнгө идэх гээд байна гэдэг зүйлийг яриад байна. 2012-2015 оны хооронд утааны эсрэг зарцуулсан 200 тэрбум төгрөгийн 137 тэрбум төгрөг нь хаашаа орсон юм бэ. Байгаль орчны сайд энэ асуудал шүүх дээр яваа гэдэг зүйлийг хэлж байна. Утаатай тэмцэх нэрээр мөнгө авсан компаниудыг эзэнтэй нь ард түмэнд ил тод зарлах хэрэгтэй байна. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
3+3=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?