2017 оны хамгийн аюулгүй машиныг нэрлэжээ

1522 2018/01/11 0

"Ослын хараат бус”-туршилт явуулдаг Европын байгууллага 2017 оны хамгийн аюулгүй машиныг нэрлэлээ. Байгууллагын вебсайт дээр тэмдэглэснээр, аюулгүй байлгах үүднээс төрөл бүрийн ангилалын авто машиныг үнэлэх боломжгүйтэй холбогдуулан зургаан төрлийн ангиллаар сонгогдсон авто машинаас ялагчийг тодруулжээ.

Шинжээчид үнэлгээ хийх үедээ хүүхэд болон насанд хүрсэн зорчигчид, явган зорчигчдын аюулгүй байдал болон авто машины дизайн ба ашиглалтын шинж чанарыг харуулдаг "аюулгүй ажиллагааны” систем аюулгүй байдлын зэрэглэлийг тооцсон байна. Тус байгууллага 2017 онд шинэчлэгдсэн болон шинэ загварын 70 гаруй авто машинд ослын туршилт явуулжээ.

Хамгийн аюулгүй ангилалын төлөөллөөр Volkswagen Arteo-ийг хүлээн зөвшөөрчээ. Шинжээчиийн үнэлгээгэр насанд хүрсэн зорчигчдыг хагаалах зэрэглэл 96%, хүүхэд-85%, явган зорчигчид- мөн 85%, "аюулгүйн ажиллагааны” систем-82 тус тус байлаа.

 

"Компакт кроссовер” ангилалд Volvo XC60 шалгарсан бөгөөд энэ загвар нь насанд хүрэгчидийг хамгаалах зэрэглэлээрээ 98%, хүүхэд- 87%, явган зорчигчид-76%, " аюулгүй ажиллагааны” систем 95% байлаа.

 

"Мини кроссовер” ангилалд хамгийн аюулгүйд Volkswagen T-Roc-ийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд насанд хүрэгчидийг хамгаалах зэрэглэл 96%, хүүхэд-87%, явган зорчигчид- 79%, "аюулгүй ажиллагааны” систем-71% байлаа.

 

В- ангилалалд (жижиг машинд) Volkswagen Polo хамгийн аюулгүйд хүлээн зөвшөөрөгдсөн байна. Насан хүрэгсэд, хүүхэд болон явган зорчигчдод (96%, 85%, ба 76% ) үзүүлэх аюулгүй байдлын зэрэглэлийг шинжээчид өндрөөр үнэлсэн боловч "аюулгүй ажиллагааны” системд тухайн загвар ердөө 59% авчээ.

 

"Компактвэн” ангилалд шинжээчид Opel Crossland X хамгийн аюулгүй гэж нэрлэсэн насанд хүрэгчидийг хамгаалах зэрэглэл 85%, хүүхэд- 84%, харин явган зорчигсодын аюулгүй байдлыг хангах болон "аюулгүй ажиллагааны” системээр- 62% ба 57% тус тус авсан.

"Гэр бүлийн автомашин” ангилалд хамгийн аюулгүйгээр шууд л хоёр загвар Subaru— Impreza баXV-ыг зөвшөөрсөн бөгөөд шинжээчид Subaru— Impreza –ийн насанд хүрэгчдийн аюулгүй байдлыг хамгаалах зэрэглэл 94%, хүүхэд - 89%, явган зорчигч-82% харин "аюулгүй ажиллагааны”систем 68%-тай байлаа.

 

Subaru XV-ийн хувьд Impreza-аас ганц ялгаатай нь явган зорчигчдын аюулгүй байдлыг хамгаалах зэрэглэл-84% байлаа.

 

 

Өмнө нь Euro NCAPослын туршилтийн түүхэнд хамгийн аюултай авто машинуудыг нэрлэж байсан билээ.

Ц.Пүрэвдорж

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-1=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?