Л.Элдэв-Очир: Цагаан сарын дараа тэмцэлд уриалж байгаа нь байж болохгүй асуудал

541 2018/01/11 0

УИХ-ын чуулганы хуралдаанаар Агаарын бохирдолтой тэмцэх ажлын хүрээнд хэрэгжүүлэх бүтцийг шийдэх чиглэлийг хэлэлцэв. Энэ асуудлын хүрээнд УИХ-ын зарим гишүүдийн хэлсэн үгийг товч хүргэе.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Үнэндээ энэ зуух тараах гэх мэтийн зүйлсээ болимоор байна. Арай өөр түвшинд хандмаар байна. Утааны асуудлаас болж олон ээж аавууд шаналж байна. Ураг өсөлтгүй болж байна... Утаа ийм гамшгийн хэмжээнд оччихсон байхад утааг бууруулах янз бүрийн сан байгуулъя гэж ярьж байна. Өмнө нь Улаанбаатар сан гэж байгуулсан нь одоо банк болчихсон байна. Тэгэхээр энэ сан хэдэн төгрөг, яаж зарцуулах вэ? Энэ бүгдийг маш тодорхой болгож өгөөч. Энэ байдлаар явсаар байтал 30 жил боллоо шүү дээ.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: Өнгөрсөн 20 жил ярьсан, хийсэн юмаа дахин хийх тухай ярьж байна. Ингэж байж бид дахин амаа асуулгах вий дээ. О.Баасанхүү л ярьж байгаа болохоос биш утаагүй зуух гэдгээр бизнес хийлээ л гэдэг нэр зүүх вий дээ. Хэтэрхий жижиг юм яриад байна. Түүхий нүүрс, болсон нүүрс, амны хаалт, утаагүй зуухаа л яриад байх юм уу. Өнгөрсөн хугацаанд ямар ч үр дүнгүй 200 тэрбум төгрөг зарцуулчихаад бүтээгүй зүйлээ дахиад л яриад байна. Энэ утааны асуудлыг том зургаар нь харж хийхгүй бол болохгүй. Хөдөө орон нутагт ипотекийн зээлээ түлхүү өгч, хот руу нүүдлийг зогсоох хэрэгтэй. Дэд бүтцийг нь хийж өгөөд, хотоос гаргах боломж нөхцлийг хангаж өгөх чиглэлээр энэ утаатай тэмцэх гээд байгаа мөнгөө зарцуулбал яасан юм бэ.

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир: 2016 оноос хойш ерөөсөө л 10 хүрэхгүй тэрбум төгрөг л зарцуулсан. Түүнээс өмнөх мөнгийг үрэн таран хийсэн улсуудтай нь тэр мөнгийг хэрхэн зарцуулсан талаар хариуцлага ярих хэрэгтэй. Түүнээс биш, одоогийн Засгийн газар энэ мөнгийг зарцуулчихсан юм шиг асуудалд хандаж болохгүй. Цагаан сарын дараа ард түмнийг тэмцэлд уриалж байгаа нь байж болохгүй асуудал. Өөрсдийнхөө хийсэн зүйлийг одоогийн эрх баригчдад нялзааж, нийгмийг эмх замбараагүй байдалд уриалах нь байж болохгүй асуудал. Одоо шүүмжилж, УИХ-ыг тараана гэж турхирч байгаа тэр хүмүүс өөрсдөө тэр 200 тэрбум төгрөгийг үр ашиггүй зарцуулсан. Түүнийг одоо хийх гэж байгаа ажилтай хольж хутгах хэрэггүй.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Өнөөдөр манай дотоодын ААН-үүд утааны маск зэргийг хийчих бүрэн боломж, хүчин чадалтай байгаа. Өнөөдөр дотоодын ААН, оёдлын газрууд, үйлдвэрүүд маш их хэмжээний хөрөнгө оруулалтыг хийчихсэн, төрд тодорхой хэмжээний ажил, бараа үйлчилгээг хийж, хүлээлгэж өгөх сонирхолтой байдаг юм байна лээ. Тийм учраас Н.Цэрэнбат сайд аа, энэ үйл ажиллагаа дээр дотоодын аж ахуй нэгжийг татан оролцуулахад илүү их анхаарал хандуулаарай. Заавал гадаадаас оруулж ирсэн амны хаалтыг авна гээд гаалийн татвараас чөлөөлөхөөс илүү өнөөгийн эдийн засгийн энэ байдалд оёдлын үйлдвэрлэлээ дэмжсэн нь зөв бодлого болно шүү... Хуулийн хэрэгжих хугацааг яагаад 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр санал гаргаж байгааг гайхаж байна. Өнөөдөр агаарын бохирдлын асуудал гамшгийн хэмжээнд хүрчихсэн, нийгэм ийм их бухимдалтай, шийдвэрүүд ар араасаа хурдан гаргаач гэсэн хүлээлттэй байхад ингэж хойшлуулах шаардлагагүй. хуулиа хэрэгжүүлэхийн тулд батлагдсан өдрөөс нь хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Агаарын бохирдлыг бууруулах "Цэвэр агаар” санг 2015 онд татан буулгаснаас болж энэ ажил зогссон. Өөрөөр хэлбэл, өмнөх засгийн үед хийгдсэн ажил. Тийм учраас алдаа хаана гарсныг үнэнээр нь ярих хэрэгтэй. Одоо гэтэл МАН гарч ирээд, агаарын бохирдолтой тэмцэхээ байсан юм шиг яриад байж болохгүй. Агаарын эсрэг ажиллах ёстой албууд бүтцийн хувьд их ойлгомжгүй болчихсон. Агаарын бохирдолтой тэмцэх ажил тал талд тарамдчихаад байна. Энэ тараасан бүтцээ нэг гарт төвлөрүүлж зангидах хэрэгтэй байна.

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
4+4=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?