Г.Мандахнаран, Д.Төмөрхүлэг нар үндэсний бөхөөр бооцоотой барилдана

516 2018/01/11 0

 

"Хосбаатар” сан, фэйсбүүкийн "Жудаг” группээс санаачлан энэ сарын 20-нд зохион байгуулах 16 бөхийн халз барилдаанд хэн хэн зодоглох нь бөхийн хорхойтнуудын анхаарлыг татаж байсан. 30 сая төгрөгийн шагналын сантай тус барилдаанд өрсөлдөх бөхчүүдийн нэр тодорч, улсын арслан Э.Оюунболд, Р.Пүрэвдагва, улсын заан Б.Батмөнх, Б.Пүрэвсайхан, Н.Жаргалбаяр, улсын харцага Т.Баасанхүү, Б.Одгэрэл, Х.Гантулга, О.Хангай, Б.Бат-Өлзий, М.Бадарч, улсын начин Э.Энхбат, Ж.Чулуунбат, Э.Даш, Ч.Хөхчирэнгэр, Б.Амарзаяа нар оролцохоор болжээ.

Зохион байгуулагчид барилдааныг сонирхолтой болгохын тулд чөлөөт бөхийн ДАШТ-ий хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин Г.Мандахнаран, жүдогийн өнөө цагийн шилдэг тамирчдын нэг, ОУХМ Д.Төмөрхүлэг нарыг үндэсний бөхөөр барилдуулахаар болжээ. Тэд хоорондоо гурван удаа барилдана. Бөмбөрцгийн хоёр хүчтний хэн давах нь спорт сонирхогчдын анхаарлыг ихээхэн татаж байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
4+4=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?