Ардчилсан үндсэн хуулийн ойн барилдаанд 256 бөх хүчээ сорино

709 2018/01/12 0

Монгол Улсад Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 26 жилийн ойн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан нэгдүгээр сарын 13-нд Бөхийн өргөөнд болно.

Тус барилдаанд зодоглох бөхчүүдийг өнөөдөр, маргааш 10-17 цагийн хооронд цахимаар бүртгэж байна. Монголын үндэсний бөхийн холбооны албан ёсны "Монголын Үндэсний Бөхийн Холбоо” фэйсбүүк хаягаар барилдах бөхчүүд уг товлосон хугацаанд бүртгүүлэх шаардлагатай.

Өнгөрсөн жил тохиосон түүхт 25 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, улсын начин Э.Даш найм даван түрүүлж, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын харьяат, улсын харцага А.Цацавшир үзүүрлэж байжээ. Харин Их шөвөгт улсын харцага Л.Жаргалбаяр, улсын начин Д.Цэрэнтогтох нар шалгарсан юм.
 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
6+6=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?