Цаг агаар, бэлчээрийн ургацын мэдээллийг хүргэх тусгай системийг хүлээлгэн өглөө

774 2018/01/12 0

 

"Мерси Кор Монгол" олон улсын байгууллага нь Онцгой байдлын ерөнхий газартай хамтран "Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь-2” төслийг 2016 оноос хойш хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд малчдад цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор гар утасны мессэжний үйлчилгээг үүрэн телефоны компаниудтай хамтран нэвтрүүлж тусгай системийг боловсруулсан юм.

Уг системийн тусламжтайгаар өнөөдрийн байдлаар 17 аймгийн 209 сумын малчид  гар утсаараа Онцгой байдлын ерөнхий газар болон Цаг уурын байгууллагаас гаргаж буй цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн мэдээллийг шуурхай хүлээн авч байна.

Тэгвэл малчид хүссэн үедээ цаг агаарын болон бэлчээрийн мэдээллээ авах боломжтой уг системийг "Мерси Кор Монгол" Олон улсын байгууллагын Суурин төлөөлөгч Рамеш Сингх өчигдөр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадралд гардуулан өглөө.

Төслийн хүрээнд цаашид цаг агаар, бэлчээрийн мэдээллээс гадна малын өвчний гаралт,  цасны хэмжээ, бэлчээрийн даац, малын түүхий эдийн зах зээлийн үнэ зэрэг багц мэдээллийг хүргэхээр ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
1+1=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?