Ерөнхийлөгчийн цаазын ялыг сэргээх саналаар Европын холбоо мэдэгдэл гаргажээ

1645 2018/01/12 8

 Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хууль зүй, дотоод хэргийн яаманд хандан хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт цаазын ялыг дахин сэргээх санал гаргасантай холбогдуулан Европын холбооноос мэдэгдэл гаргажээ. Мэдэгдлийн үндсэн агуулга нь: "Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хууль зүй, дотоод хэргийн яаманд хандан "Хүүхдийн эсрэг гэмт хэрэгт цаазын ялыг дахин сэргээх” тухай албан ёсны санал дэвшүүлсэнд бид ихээр санаа зовниж байгаагаа илэрхийлж байна. Европын Холбооны зүгээс Монголын эрх баригчдад хандан цаазын ял нь хүний эрхийг ноцтой зөрчиж байгааг анхааруулж байна.
 
Цаазын ял нь хүмүүнлэг бус, асуудлыг улам дордуулдгаас гадна, хууль зүйн хүрээнд буцааж болшгүй онц ноцтой алдаануудыг бий болгодог. Цаашилбал, цаазын ялыг дахин нэвтрүүлэх арга хэмжээ нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 62/149, 63/168, 67/176 тоот тогтоолуудыг зөрчиж байна. Эдгээр тогтоолуудад цаазын ялыг хориглосон бүс нутгуудыг талаар дурдсан байдаг. Цаазын ялыг дахин сэргээх арга хэмжээ нь томоохон хэмжээний ухралт хийсэн үйл явдал бөгөөд Монгол Улсын олон улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх болно. Цаазын ялыг дахин сэргээх нь иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын актын нэмэлт хоёрдугаар Протоколыг зөрчиж байна.
 
ЕХ-ын зүгээс 2017 оны 11-р сард МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга болон бусад төрийн өндөр албан тушаалтнуудтай уулзах үеэр энэ талаар мэдэгдэж, санаа зовниж байгаагаа хэлсэн. Нөхцөл байдал цааш үргэлжилбэл, ЕХ-ны зүгээс Монгол Улсын "Хөнгөлөлтийн Ерөнхий Систем”-ийн дагуу хүлээсэн үүргийг хуулийн хүрээнд дахин харж үзэх шаардлага тулгарч байна. Улмаар Монгол Улс "ХЕС”-д багтах эсэхийг дүгнэх болно. Эцэст нь, бид Монгол Улсыг энэхүү шийдвэрээ буцааж, бидний санаачилсан "Шаналал үгүй Худалдаа” Олон Улсын Холбоонд нэгдэн ажиллахыг хүсч байна. Энэхүү уриа нь аливаа зовлон, шаналлын үр дүнд бий болсон бараа, таваарыг худалдаанд оролцуулахгүй байх санаачилга бөгөөд, Монгол Улс цаазын ялгүй орон тул энэ холбоонд нэгдэн орсон байгаа. Хэрэв цаазын ялыг сэргээвэл Монгол Улсын хувьд энэ үүргээс мөн чөлөөлөгдөх болно” гэсэн байна.  


 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
6+6=?
Хариуг энд бичнэ үү:*
  • ИРГЭН
  • 2018/01/12 12:31
НЯЛХ ҮРСЭД ХАРГИС ХАНДСАН БОЛ ӨРШӨӨЛ БАЙ ЁСГҮЙ, ТЭР ХҮНИЙ ЭРХ ЧИНЬ НӨГӨӨ ХҮНИЙ ЭРХЭЭР ХЯЗГААРЛАГДАЖ БАЙДАГ БИЗ ДЭЭ. ТУН УДАХГҮЙ ИЖИЛ ХҮЙСТНИЙ ГЭХ АСУУДЛАА ТУЛГАХ ЮМ БАЙНА Л ДАА.
  • харамсаж байна
  • 2018/01/12 12:38
АВЛИГАЧДЫГ цаазлах ёстой. Ялангуяа монголын ард түмний баялагийг авлигадсан С. Баяр, баярцогт мэтийн авлигачдыг цаазлахад ард түмэн эсэргүүцэхгүй
  • Зочин
  • 2018/01/12 12:59
Хүний үгээр амьдрахаа больцгооё л доо. Дандаа гадныхан тэглээ гэж байхын бид тусгаар улс биз дээ. Өөрсдөө толгойгүй юм уу..
  • Zochin
  • 2018/01/12 13:03
Tsaaziin yalaa sergeehed tednii sanaa onoo hend heregtei yum bidnii l hereg gehdee shuud tsaazalj bsnaas tseverleh baiguulamj deer hund huchr ajil hiilgesen n deer bhaa
  • бАТ
  • 2018/01/12 14:43
Алуурчинтай хүний эрх ярих нь утгагүй зүйл бус уу. Цаазын ялыг халах саналыг Европын улс төрчид санаачилсан тэрхүү санаачлагчид нь мафийн холбоотнууд байсан бөгөөд амьд үлдвэл шоронгоос гарч болно гэж л тооцоолсон гэхдээ хүний эрх гэдэг зохиомол хүнд таалагдах тунхгийг гаргаж тавьсан, нийгмийг дагуулж чадах популист хандлагыг
чадмаг ашигласан маш аюултай гэмт үйлдэл юм шүү дээ. Монголд ийм хүмүүс бий Тухайлбал Лу.Болд гэж луйварчин байгаа Хүний эрх гэхээр Монголчууд дагаад ханарчихдаг. Үнэндээ гэмт хэрэгтэн хүний эрхийг л хамгаалах тухай яригдаж байгааг бид ойлогдоггүй, Яг одоо Монголчуудад ямар ч хүний эрх яриад хэрэггүй бөгөөд өдрийн хоолоо Дөнгөн дАнган аргацааж хөлдөж үхэхгүйн тулд хог шатааж дулаацаж баЙгаа хүмүүсийн эрх гэж юу баЙХАВ ДЭЭ. БАЯЧУУДЫН ЭЭЛЖИТ ЖҮЖИГ БОЛЖ БАЙНА.
  • irgen
  • 2018/01/13 00:20
ter zaaziin yalgui holboonoos garaad l boloo shdee, amerik, hyatad geed olon oron zaaziin yaltai,
  • Ачуу
  • 2018/01/13 05:11
Европын холбоо гэж МАНАН чууд биднийг эргүүтүүлж байналдаа.Бид бүрэн эрхт улс болхоор хуулиа яана ийнэ тэдэнд падгүй! Яг үнэндээ гадныханд болоод дотоодын дайснуудад Монголчууд өөрсныгөө тэр дундаа эх оронч,эмэгтэй,хүүхэд залуусыг өөрсдөөр нь хөнөөлгөх бузар аргыг хэрэглэж байгаа учраас европын холбоо ОУВС-ийн шахалт нтр гэж хуцана биз. Бид өөрсдөө мэднээ !!!
  • Балдан
  • 2018/01/13 14:01
Европын холбоо ч гэх шиг Монгол дотоод асуудлаа өөрсдөө шийдье Та нарын заавраар 28 жил яваад жалганд уналаа одоо ч больеоо хол очиж хуцацгаа Масанчууд
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?