Хошин урлагийнхан “хошгоруулаад” байна

3775 2018/01/12 4

 

 

Одоо цагт манай оронд олон юмс шуугиж байна.

Орондоо орж хэвтсэн ч... гээд л нэг дуу бий. Үнэндээ сайнаасаа саар нь их сонсогдох юм. Одоо бүр нийгмийн бусармаг үйлдэл, муу муухайг илчлэн шүүмжлэгч хошин шогийнхон ч өөрсдөө нэлээд шүүмжлэл дагуулдаг боллоо. Тэд нэг сумаар хоёр туулай агнадаг гайхалтай санааг хэрэгжүүлдэг юм байна. 

Манайд хошин урлагийн эрэлт хэрэгцээ их байдаг нь үнэн. Энэ хэрэгцээг хангаж байгаа цөөн хэд нь сүүлийн үед үнэрхэж, энд тэндэхийн төлбөртэй сувгуудад уран бүтээлээ байршуулдаг болсон. Ингээд уран бүтээлч, үзэгч хоёрын дунд хагарал бий болов.

Саяхан Маск продакшныхны илэрхийлсэн мэдэгдэл, гоморхол, тунирхал нэг талаараа оюуны өмчийн хууль, хяналт, хариуцлага ямар түвшинд байгааг харуулсан хэдий ч нөгөө талаараа үзэгчдийг ялгаварлан гадуурхсан үйлдэл болсон гэж олон түмэн хэлэлцэж байх жишээтэй. Төлбөртэй түгээх нь оюуны өмчийг үнэлэх нэг хэлбэр гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Төлбөр төлөөд үзэж болно. Гэвч тэрний зөв, буруу гэж дүгнэхээс өмнө бас нэг асуудал урган гарч ирэх нь тэр. Жишээ авъя. Нэгэн үзэгч нэг продакшны хоёр тоглолтыг тухайн жилд үзэж гэнэ. Гэтэл хоёулаа төстэй үзүүлбэрүүд байж. Ингээд оны эцэст дэлгэцийн уран бүтээлийг нь өнөөх төлбөрт сувгаар сонгон үзтэл өмнөх хоёр тоглолт дээр гарсан үзүүлбэрийг дэлгэцийн болгож найруулаад "шинэ” гэж тодотгоод оруулсан байна. Ийнхүү нэг хамт олны ижил уран бүтээлийг гурван удаа мөнгө төлж үзсэн тухайн үзэгчид тийм ч таатай санагдаагүй нь мэдээж. Тайзны урлагийг дэлгэцийн болгохыг энд үгүйсгэх гэсэнгүй. Гагцхүү тавилт болгондоо шинэ гэж хошгоруулж хуучин, ижил сэдэвтэй, нэг үзүүлбэрийг давтаж мөнгө олдог башир арга барилаасаа татгалзахыг л үзэгч түмэн хүсээд байна. 

Жил тойрон үзэгчид хошин урлагийн тоглолтыг танхимын суудал дүүргэн үздэг. Нэг тоглолтонд 5, 6 сэдэвтэй. Эндээс харахад, сэдвийн гацаанд орох үндэслэл алга. Хүмүүс ярьж байна, улс төрчид хошин урлагийнхныг ажилгүй болгож байна гэж. Нөгөө талаас нь харвал нэг төрлийн шүүмжлэгч гэж нэрлээд байгаа хошин шогчдод харин ч илүү их сэдэл өгч байлтай. Хөдөлмөрийг үнэлэх нь зайлшгүй. Гэвч зайлшгүйгийн хажууд шударга зарчим гэж байх учиртай. Энэ удаад хошин шогийнхны хошгоруулалт тэднийг тийм ч хол алхуулахгүй л болов уу. Үзэгч үгүй бол уран бүтээл ч үгүй.

Я.Хулан


 

 

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10+10=?
Хариуг энд бичнэ үү:*
  • Зочин
  • 2018/01/12 14:41
Манай хошин шог гэж юу байсан юм бэ, худлаа мазаганал шүү дээ. Энийг үзэж байгаа хүмүүс нь харин хошин шог
  • зочин
  • 2018/01/15 11:23
хайран цаг мөнгө л болно,ийм хачин юм үзэж яах вэ дээ,тэгсэнээс ганц ном уншсан нь хавьгүй дээр
  • эрка
  • 2018/01/15 12:18
Үзээд хүн инээхгүйгээр юм тоглодог гэсэн. Би тоож үздэггүй. Нийгэм тогтворгүй, иргэний мэдлэг сул дорой үед борооны дараах мөөг мэт энэ "урлаг" хүчээ авдаг юм гэнэ билээ.
  • зочин
  • 2018/01/15 19:10
Хошин шог биш "марзагнал" гэж нэрлэвэл таарна......
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?