С.Амарсайханд талархая

2186 2018/01/12 2

НИТХ-ын дарга С.Амарсайханд нийслэлчүүд баяр хүргэж, ажлыг нь дэмжих хэрэгтэй болж байна. Учир нь тэрбээр "100 айл” болон нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа барилгын материалын зах, дэлгүүрүүдийг нүүлгэн шилжүүлэх НИТХ-ын тогтоол үйлдээд Засаг даргаа шахаж ажиллана гэдгээ эрсхэн мэдэгдэв. Энэ тухайд үе үеийн НИТХ, Засаг дарга нар шийдвэр, захирамж гаргаж байсан ч дорвитой ажил болгосон нь үгүй юм. Тэгэхээр залуухан дарга тогтоол үйлдэж, энэ эрчээрээ захуудыг нийслэлээс гаргах нь ойлгомжтой болж байна.

 

Хамгийн наад захын жишээ гэвэл Э.Бат-Үүл нар "Ганнам” дүүрэг гэх мэт тэнгэрийн зүйл ярьсаар байгаад суудлаасаа буусан. Уг нь тэнгэрийн зүйл ярьж байхаараа алба залгуулах хугацаандаа бодит ажил хийгээд явах нь хамгийн үнэт зүйл байдаг гэдгийг ойлгох байж. Тодотгож хэлбэл, эгэл хэрнээ түүхэн үйлс бүтээсэн хүн ард түмний сэтгэлд үргэлж ойр үлддэгт хамаг учир бий. Түүнээс ашиг тусаар бага алтан цамхаг босгоод ч дурдагдахгүй өнгөрөх нь олонтаа. М.Энхболдыг хотын дарга байхдаа газрын наймаа хийсээр өнгөрүүлсэн гэх мэтээр зүхэж л байдаг. Хийсэн ч биз, үгүй ч биз. Тэгвэл М.Энхболд хотын дарга байхдаа захирамж гаргаж, "Цайз”-д үйл ажиллагаа явуулж байсан түүхий эдийн захыг "Эмээлт”-рүү нүүлгэсэн гавьяатай л хүн. Түүнээс бус "Цайз” захын орчим ямар байсныг тэр үеийн оршин суугчдын ой санамжид хэзээ ч арилахааргүй хог новш, үнэртэйгээ үлдсэн гэдэгт эргэлзэх хэрэггүй. Төрийн бодлогоор дахин төлөвлөлт, оронсууцжуулах ажил явдгаараа л явна. Төсөв хөрөнгөнийхөө хэрээр л урагшилж ахих байх. Түүнээс цаасан дээр тоо тавьж сайхан зураг зураад хот босгочихгүй. Хамгийн наад зах нь нийслэлд тулгамдаад байгаа энэ эмх замбараагүй худалдаа үйлчилгээний газруудаа цэгцлэх нь юу юунаас чухал.

 

Мөнхүү урьд өмнө эхлүүлээд орхисон автомашины захуудыг "22-ын товчоо”-руу нүүлгэн шилжүүлэх ажил хэтэрхий удааширалтай байсныг түргэнд нь орууллаа гээд С.Амарсайханд талархах зүйл олон бий. Төмөр зам дахь "1000 автомашины худалдаа”-ны газрынхан эзэмшил ярьж нүүхгүй гүрийсээр байсан. Харин зоримог шийдвэр гарсны үр дүнд нүүлгэн шилжүүлж чадлаа. Тус газрынхан "цагдаагийн хүч хэрэглэх нь”, "газар булаах нь” гэх зэргээр мэдээлэл тараагаад амжсан. Төрөөс гаргасан захирамж шийдвэр бол хууль.

 

Барилгын материалын зах, дэлгүүрүүд, автомашин худалдаалах захуудыг нүүлгэснээр нийслэлийн агаар орчин, хөрсний бохирдолд эрс өөрчлөлт гарна. Хамгийн наад зах нь түгжрэл сааруулах нэгэн үндэс болно биз дээ. Замаа давхарлах, метротой болох үлгэр ярьж сууснаас гар дор гүйцэтгэж болох энэ мэт ажлаасаа эхлүүлэх хэрэгтэй. Сүүлийн хэдэн жилд манай эдийн засаг зам давхарлах нь бүү хэл байгаа уулзвар замаа засч чадахгүйд хүрсэн. Метротой болох байтугай шугамын автобусаа шинэчилж чадахгүй сууж байна. Ингэхээр хаа хаанаа тэнгэрийн зүйл ярихаа багасгаад өөрт байгаа нөхцөл боломжидоо тулгуурлан ажиллахад болохгүй зүйл алга гэдгийг мэргэжилтнүүд зөвлөж байна.

 

Энд С.Амарсайханд талархахаас илүүтэй орон нутгийн хэмжээнд ямар боломж нөхцөл байна, түүндээ түшиглэсэн бодлого боловсруулж, шахаж ажиллахыг л сануулаад байгаа хэрэг. Түүнээс бус сонгууль болохоор метроны зурагтай цаас бариад айлаар хэсээд байж болохгүй. Өндөр өндөр барилга, өргөн гудамж, ногоон байгууламжийн өнгөт зураг үзүүлэн санал гуйгаад явах нь бүр ч утгагүй. Эдийн засгийн хямрал урт удаан хугацаанд үргэлжлэхгүй гэдэгт найдая. Хямрал арилгана гэж эрх баригчдадаа найддаггүй юм гэхэд манай уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр тэнгэрт гарах өдөр ирнэ гэдэгт найдах нь ч илүү чухал байж магад. Тэр цагт л метро, өргөн гудамж, өндөр байшингаа ярих хэрэгтэй. Түүнээс өмнө элгээрээ хэвтсэн эдийн засагтай улс орны эрхтэн дархтан тэнгэрийн зүүд ярих нь ямагт худлаа сонсогдоно гэдгийг хаа хаанаа сануулсаар. Утааны тухайд ч 20 гаруй жил тэнгэрийн зүүд ярьж, газарт буусан бизнес хийсээр ирсэн. Зүүд ярилаа гээд утаа улам л нэмэгдсэн үү гэхээс багасаагүйг бид харж л байна. Харин энэ жилээс арай өөр өөр шийдэл ярьж байгаад иргэд талархалтай сууна.

 

Цаашид Оюутны хотхоныг нүүлгэн шилжүүлнэ гэсэн төслийг ч зоригтойхон хэрэгжүүлэх хэрэгтэй. Хэрвээ энэ мэт асуудлаа шийдэж чадвал түгжрэл ч ярихын хэрэггүй, утаа ч багасна гээд олон талд эерэг үр дүн гарна. Оюутны хотхоныг нүүлгэн шилжүүлэхэд тодорхой зардал гарах ч манай төсөвт ямар ч дарамтгүй гэж мэргэжлийн багийнхан үндэслэл гаргаж тавьсан. Гагцхүү үүнд зориг дутаж байгаа юм. Төрөөс боловсруулсан баримт бичиг, түүний бодлого явдгаараа явна. Харин орон нутгийн өөрийн төсөвт өртөгт багтаагаад шийдчих олон асуудал эзнээ хүлээж байгааг туршлагатай мэргэжилтнүүд өгүүлсээр. Тэгэхээр НИТХ-ын дарга С.Амарсайханд талархая.

 
 
Эх сурвалж Zindaa.mn
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10+10=?
Хариуг энд бичнэ үү:*
  • Зочин
  • 2018/01/12 23:09
Улс орны хөгжилд хэрэгтэй зүйлийг дэмжиж байна. Замын түгжрэл бусад олон зүйлд бухимдаад хоосон шүүмжилж байхаар хийж буй зүйлийн дэмжиж баймаар. Амин хувиа бодвол хөгжих тухай бодоод ч хэрэггүй.
  • иргэн
  • 2018/01/13 11:36
Талархаж байна, Нийслэлчүүдийн толгойны өвчин болсонтүгжрэлийг сааруулах, агаар, хөрс, усны бохирдлыг бууруулахад хамгийн чухал ажлын нэг бол энэ авто зах, да хүрээ захуудыг нүүлгэх, мөн барилгын материалын захуудыг нэн яаралтай нүүлгэх хэрэгтэй, энэ эрчээрээ явбал эдгээр ажлуудыг шийдвэрлэх зориг зүрх, ажил хэрэгч тал, ард түмний төлөө гэсэн сэтгэл байна гэж харж байна. Дараагаар үе шаттайгаар оюутны хотхонуудыг хотын гадна дагуул хотуудад байгуулах хэрэгтэй, үүнийг үе шаттай хэрэгжүүлж таарах байх, Зоригтой, шийдэмгий, хэний ч дарамтанд оролгүйгээр шийдвэрийг гаргахыг хүсье. АМЖИЛТ
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?