Мөрийтэй тоглож байсан 100 гаруй хүнийг саатууллаа

1653 2018/01/12 0

 

Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газар, Нийслэлийн Прокурорын газар хамтран нийслэлд нууцаар үйл ажиллагаа явуулдаг автомат мөрийтэй тоглоомын газруудыг илрүүлэн, шалгаж эхэллээ. Эдгээр байгууллагынхан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, таслан зогсоох, иргэдийг энэ төрлийн гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ ажиллагааг уржигдар орой хийсэн байна.

Энэ үеэр Баянгол дүүргийн нутагт нэгэн байранд автомат тоглоомын газар ажиллуулж байсан хүмүүсийг илрүүлж, орлогын мөнгө, төлбөрийн карт зэргийг хураан авчээ. Мөн Зөрчлийн тухай хуулийн 5.7 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасан "Үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан” хэд хэдэн зөрчил илрүүлэн, тухайн тоглоомын газруудаар үйлчлүүлж байсан 21-50 насны 100 гаруй иргэнээс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, эсэхийг шалгажээ. Мөрийтэй тоглож байсан хүмүүсийн хэнээс ч мансууруулах бодис илрээгүй аж.

 


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
4+4=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?