Якузагийн боссийг шивээсээр нь таньж баривчилжээ

2510 2018/01/12 0

Японд эрэн сурвалжлагдаж байсан якузагийн нэртэй толгойлогчийг Тайландад нуугдаж байхад нь тус улсын цагдаагийн ажилтнууд өчигдөр илрүүлэн баривчилжээ. Энэ талаар Тайландын  Thai PBS агентлаг  өнөөдөр мэдээллээ. Сигэхару Сирай гэгч уг этгээд нь Японы Ямагучи Гуми якуза бүлэглэлийн толгойлогчдийн нэг бөгөөд тэрээр 2003 онд өөрийн нэгэн өрсөлдөгчийг хороон Тайландад нуугдсан ажээ. Якузагийн толгойлогч тус улсад ирээд дээрмийн шинэ бүлэглэлийг бий болгосон боловч тэр нь бүрэн дампуурсан юм байна. Сүүлийн үед тэрээр авто зогсоолын ойролцоо амьдарч байсан бөгөөд тэнд нэгэн хүн түүний биен дээрх шивээсийг харан гайхширч "Өвөө та бол миний шүтээн, хэзээ нэгэн цагт би тань шиг болно” хэмээн түүний зургыг аван фейсбүүк хуудсан дээрээ тавьсан байна. Якузагийн шивээс бүхий уг зургыг Тайландын 14 мянган хүн хуваалцсан бөгөөд үүний дараа тус улсын цагдаа нар түүнийг сонирхон Лопбури хотоос баривчилжээ. Одоогоор уг этгээдэд визийн оршин суух хугацаа хэтрүүлсэн хэргээр ял тулгаад байгаа ажээ.

 

 

Ж.Батдорж 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-2=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?