Налайхын бичил уурхайнуудыг хаах эсэхийг иргэдээр нь шийдүүлнэ

689 2018/01/12 1

Налайх дүүрэгт хууль бусаар нүүрс олборлогчдын асуудлаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар ажлын хэсгийн хуралдаан зарлаж зөвлөлдөх уулзалт хийлээ. Холбогдох яамдаас Засгийн газрын хуралдаанд Налайх дүүрэгт хууль бусаар олборлолт явуулж буй нүүрсний цооногуудыг хаах санал ирүүлсэнтэй холбоотойгоор 2017 оны 12 дугаар сард ЗГХЭГ-ын даргын тушаалаар Налайх дүүргийн нутаг дэвсгэрт хууль бусаар нүүрс олборлож байгаа иргэдийн эрүүл мэнд амь нас хохирох явдлыг таслан зогсоох санал зөвлөмж гаргах зорилгоор тус дүүргийн иргэдийн дунд зөвлөлдөх санал асуулга зохион байгуулж гарсан саналыг илтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм.

Энэ дагуу МХЕГ-аас 16 хүний бүрэлдэхүүнтэй шалгалтын баг Налайх дүүргийн нүүрс олборлогч аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулж урьдчилсан дүгнэлтийг гаргаад байна. Өнөөдрийн байдлаар тусгай зөвшөөрөлтэй 30 аж ахуй нэгж 102 аманд цооног гарган 200 гаруй ажилтантай нүүрс олборлолт явуулж байна. Нүүрс олборлож байгаа ажилчдын албан ёсны тоо 200 гаруй гэх боловч аж ахуй нэгжийн эзэдтэйгээ гэрээ хийх зэрэг байдлаар нийт 1200 гаруй иргэн нүүрсний цооногуудад өдөр тутам ажиллаж байгаа ажээ.

1999 оноос өнөөдрийг хүртэл 237 хүн нас барснаас сүүлийн 10 жилд 103 нь амь насаа алджээ. Иргэдийн амь насаа алдаж байгаа гол шалтгаан нь хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй, уурхайн үйл ажиллагаа явуулах норм стандарт мөрдөөгүй цооногт гар аргаар нүүрс олборлосноос агааргүйдэж, нуралт үүссэнээс, татлага ган байхгүйгээс үүдэлтэй юм байна.

Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор чиглэл чиглэлээр ажиллаж нэгдсэн санал дүгнэлтээ ирэх долоо хоногт гаргаж, Үндэсний Статистикийн хорооноос Налайх дүүргийн иргэдээс уурхайн цооногуудыг хаах эсэх асуудлаар санал асуулга явуулж танилцуулахыг үүрэг болголоо.

 

 


 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
3+3=?
Хариуг энд бичнэ үү:*
  • иргэн
  • 2018/01/13 10:55
Налайх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Ганзориг нь бичил уурхайчдын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангаж ажиллах талаар ганц ч үг дуугардаггүй, өөрөөр хэлбэл хууль эрх зүйн ямар ч мэдлэг байхгүй, зөвхөн Амарсайхан төлөөлөгчийн найз нь учир энэ албан утшаал дээр сууж байна. ажил хийх ямар ч сонирхолгүй, дээр нь чадваргүй нэгэн, намайг хэн ч өөрчилж чадахгүй, би том хамгаалалттай гэж ярьж явсан тухай хүмүүс янк бүрийн баримт ярьдаг, энэ хүнийг өөрчлөхгүй бол Налайхын ард түмэнд сай зүйл авчрахгүй гэдгийг баттай хэлж байна.
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?