Чөлөөт бөхийн 2018 оны улсын аваргууд тодорч эхэллээ

603 2018/01/13 0

 
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Орхон аймгийн "Хангарьд” спортын ордонд баасан гарагт эхэлж, энэ өдөр барилдсан жингийн шилдгүүд тодорлоо.

Монгол бөх олимпийн наадмаас анх медаль авсны 50 жилийн ой болон"Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 40 жилийн ойн нэрэмжит болж буй тус тэмцээнд 25 байгууллагын 300 гаруй тамирчин хүч, ур чадвараа сорьж байгаа юм.

Энэ өдөр эмэгтэйчүүдийн 55, 59, 65 кг жингийн барилдаанууд болж, медальтнууд тодорлоо. 2018 оны медалийн салхийг 55 кг-д Б.Халиунаа хагалж, хүрэл медалийн эзэн болов. Энэ жинд Э.Даваачимэг улсын аваргын дөрөв дэх түрүүгээ хүртлээ. Энэ жилийн УАШТ-ий онцлох тамирчны нэг болсон олимпийн хүрэл, дэлхийн хошой аварга, мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг 65 кг-д барилдаж, бүх өрсөлдөгчөө цэвэр ялснаар Монгол Улсын аваргын зургаа дахь алтан медалийн эзэн болов. С.Батцэцэгийн хувьд 28 настай бөгөөд УАШТ-д 2009, 2010, 2012, 2013, 2016, 2018 онд тус тус түрүүлээд байна. Энэ өдөр барилдсан эмэгтэйчүүдийн жин бүрт 10-18 тамирчин өрсөлдөв. Жин тус бүрийн алт, мөнгө, хүрэл медальтнуудыг танилцуулж байна. Эмагтэй 55 кг-д: Э.Даваачимэг (Хил хамгаалах ерөнхий газар "Хилчин” спорт хороо), Б.Болор-Эрдэнэ (Алдар спорт хороо), хүрэл медаль: Б.Халиунаа \Орхон\, Б.Хулан \Хангай Хайрхан\, 


59 кг-д: Б.Шоовдор (Хасу-Мегастарс), Э.Гантуяа ("Хилчин” спорт хороо), хүрэл медаль: Н.Наранцацрал \Аваргууд\,  Ө.Пүрэвсүрэн \Женко\,

65 кг-д: С.Батцэцэг ("Хилчин” спорт хороо), О.Оюунтуяа ("Хүч” спорт хороо), хүрэл медаль: Г.Пүрэвцэцэг \Хасумегастарс\, Э.Цэвэгмэд \Алдар\тус тус хүртжээ.

Мөн эрэгтэй 61, 70, 79, 92 кг жингийн барилдаанууд болж, медальтнууд тодорлоо. Энэ өдөр олон шилдэг бөхчүүд дэвжээнд гарснаас Дэлхийн аваргын хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Бэхбаяр, улсын зургаан удаагийн аварга ОУХМ Д.Гомбодорж, Азийн аваргын хүрэл, дэлхийн оюутны аварга Т.Түвшинтулга нарын шилдэг тамирчид магнайлж байсан юм. Өнгөрсөн онд дэлхийн аваргаас хоёр дахь медалиа хүртсэн гавьяат тамирчин Э.Бэхбаяр улсын аваргын тав дахь түрүүгээ хүртсэн бол Д.Гомбодорж долоо дахь удаагаа аваргын алтан медалийн эзэн боллоо.2018 оны УАШТ-ий нэг онцлог гэвэл Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны баталгаажсан "TAISHAN” фирмийн гурван дэвжээн дээр зохион байгуулжбайгаа юм. Тэмцээнийг ETV телевиз шууд дамжуулж байгаа бөгөөд барилдааны тайлбарыг спортын сэтгүүлч С.Шижирбат тайлбарлаж бөх сонирхогчиддоо хүргэж байна.

Тэмцээн 3 өдөр үргэлжилж, ням гарагт өндөрлөнө. Энэ өдөр барилдсан эрэгтэй тамирчдын жин тус бүрийн алт, мөнгө, хүрэл медальтнуудыг танилцуулахад. 61 кг-д: Э.Бэхбаяр ("Хангарьд” спорт клуб), Ц.Чинзориг ("Мэргэд Хангай” клуб), хүрэл медаль: Т.Түвшинтулга /Аваргууд/, Б.Хаш-Эрдэнэ /Алдар/, 

70 кг-д: Б.Бямбадорж (Зэвсэгт Хүчний "Алдар” спорт хороо), Л.Батбаяр ("Женко” клуб), хүрэл медаль: Э.Тэмүүлэн /Хасумегастарс/, Г.Бэгзжав /Аваргууд/, 

79 кг-д: Д.Гомбодорж ("Мэргэд Хангай” клуб), Г.Төрболд ("Женко” клуб), хүрэл медаль: Г.Цэрэнпунцаг /Хангарьд/, Д.Төгс-Эрдэнэ /Аврагч/, 

92 кг-д: Л.Төртогтох ("Арслан” клуб), Д.Доржсүрэн ("Аврагч” спорт хороо), хүрэл медаль: Ч.Алтангэрэл /Хилчин/,  Б.Өлзийсайхан /Хасумегастарс/ тус тус хүртлээ. 

Тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр /2018.01.13/ эрэгтэйчүүдийн 54, 74, 97 кг, эмэгтэйчүүдийн 50, 57, 68, 72 кг жингийн барилдаанууд болж, аваргуудаа тодруулна. 
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
2+2=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?