Баян-Өлгийн сурагчид Барнаул хотод хэлний сургалтад хамрагдлаа

1992 2018/01/13 0

 

Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын 30 сурагч энэ сарын 3-9-ний өдрүүдэд ОХУ-ын Барнаул хотын Багшийн их сургуульд орос хэлний чадавхыг дээшлүүлэх долоо хоногийн сургалтад хамрагджээ. Энэ талаар аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас мэдээллээ.

Россотрудничество агентлагийн Монгол дахь Төлөөлөгчийн газар болон аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дэмжлэгээр Өлгий хотод "Найз нөхдийн ертөнц” орос хэлний төвийг өнгөрсөн оны наймдугаар сард байгуулсан юм. Тус төвд одоо ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах хүсэлтэй 30 сурагч суралцаж байгаа аж. Дээрх орос хэлний чадавхыг дээшлүүлэх сургалтад эдгээр сурагчдыг хамруулсан байна.

Энэ үеэр БСУГ-ын дарга Х.Заурe, "Найз нөхдийн ертөнц” сургалтын төвийн захирал Х.Жулдыз Барнаул хотын Багшийн их сургуулийн удирдлагуудтай уулзалт хийж, ирэх хавраас Баян-Өлгий аймгийн багш, сурагчдад чиглэсэн хамтарсан сургалт, арга хэмжээнүүд зохион байгуулахаар тохиролцжээ.
 


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
7+7=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?