АНУ Умард Солонгост хүрч байгаа далайн тээврийн замыг хянахыг хүсэж байна

706 2018/01/13 1

 

АНУ удахгүй болох Умард Солонгосын асуудлаарх Гадаад хэргийн сайд нарын уулзалтаар БНАСАУ-д хүрч байгаа далайн тээврийн замд хяналт тавих арга хэмжээг хэлэлцэхээр төлөвлөж байна. Төрийн департаментын улс төрийн төлөвлөлтийн газрын захирал Брайан Хук энэ тухай мэдэгдлээ.

Брайан Хук "Бид БНАСАУ руу, мөн тэндээс бараа бүтээгдэхүүн тээвэрлэж байгаа, үүгээрээ Пхеньяны цөмийн болон пуужингийн хөтөлбөрийг дэмжиж байгаа хөлөг онгоцны хөдөлгөөнд саад хийх аливаа арга хэмжээг судалж байна” гэдгийг цохон тэмдэглэж, "Ийм арга хэмжээ Умард Солонгосын ямар нэг нөөц боломжид хүрэх гарцыг хаана” гэж тайлбарлалаа.

Брайан Хукийн хэлж байгаагаар "Ванкувер хотноо болох уулзалтад ОХУ болон БНХАУ-ын Гадаад хэргийн сайд нарыг уриагүй. Вашингтон хожим уулзалтын үр дүнгийн талаар Москва болон Бээжинд танилцуулахаар болжээ.

АНУ-ын талаас Умард Солонгосын эргэн тойрны асуудлаарх энэ уулзалтад Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон, Батлан хамгаалахын сайд Жеймс Мэттис хоёр оролцох юм байна. Уулзалт энэ сарын 16-нд Ванкувер хотноо болох бөгөөд уулзалтыг АНУ, Канад хоёр зохион байгуулж байна.

Яриа хэлэлцээнд Өмнөд Солонгос, Япон, Энэтхэг, Шведийн төлөөлөгчдөөс гадна цэрэг арми нь 1950-1953 оны Солонгосын дайнд НҮБ-ын далбаан дор оролцож байсан Австрали, Бельги, Их Британи, Колумб, Этиоп, Франц, Грек, Люксембург, Нидерланд, Шинэ Зеланд, Филиппин, Өмнөд Африкийн бүгд найрамдах улс, Тайланд, Туркийн төлөөлөгчид оролцох юм байна.

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
3+3=?
Хариуг энд бичнэ үү:*
  • irgen
  • 2018/01/13 19:26
buzariin baruuniihan icheesee, esergyyzeh heregtei
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?