Нийслэлээс дөрөв дахин том газрыг ухах гэж байна гэв

6922 2018/01/19 10

Өмнөговь аймгийн Гурвантэс сум бол уул уурхайн бүс нутаг. Тус суманд уул уурхайгаас үүдэлтэй ямар хүндрэл бэрхшээл учраад байгаа талаар сумын малчид, иргэдийн төлөөлөл өнөөдөр мэдээлэл өглөө.

Мэдээллийн эхэнд "Монгол говь” сонины эрхлэгч, Өмнөговь аймгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн тэргүүн Ж.Сайнжаргал "Байгаль орчны байцаагчаас авсан мэдээллээр Гурвантэс суманд 38 ширхэг лиценз байгаагаас 25 нь ашиглалтын лиценз байна. Өнөөдөр уурхайгаас болж манай нутаг бэлчээргүй, усгүй болж, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөл алдагдаж байна.” гэдгийг дурдлаа. Тиймээс тус нутгийн иргэд лиценз олгодог хүмүүст бодит байдлыг дуулгахаар ирсэн бөгөөд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг энэ нөхцөл байдалд анхаарлаа хандуулаасай хэмээн хүсч, лицензийг цуцлуулах тухай гарын үсэг бүхий шаадлага хүргүүлэхээр болжээ. 

Дээрх 25 лицензээс идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй уурхайнуудаас дурдвал SGS, Чинхуа МАК Нарийн сухайт компани, МАК компани, Өсөх зоос компани, Жавхлант орд компани.

Ашиглалтын лицензээ авсан боловч олборлолт явуулаагүй маш олон уурхай байгаа ч ажлаа эхлүүлэхээр зэхэж байгааг мөн дуулгав.

"Сауд Гоби Коэл Транс" компани үйл ажиллагаа явуулахаар хүн хүч, техник хэрэгслээ аваачаад шангаа татаад эхэлжээ. Тост тосон бумбын нурууны үзүүрт Хөвд, Хуршуутын гол гэж хоёр сайхан баянбүрд бий. Тэд энэ нутаг үгүй болчих юм бол малчид иргэд хаачих вэ? гэсэн асуултыг тавьж байна. Бодит байдлыг шийдвэр гаргах түвшний эрх бүхий хүмүүст дуулгаж, аюулгүй амьдрах нөхцлийг бий болгох эерэг шийдвэр гаргахыг энэ үеэр хүслээ. Нутаг орноо ийн хамгаалахын тулд 20 сая төгрөгөөр өмгөөлөгч хүртэл хөлсөлжээ. 

Тост багийн малчин Н.Эрдэнэжаргал "Гурвантэс сумын III, IV багийн нутаг болох Хөвд, Хуршуутын голд "Сауд Гоби Коэл Транс" компани нодлин гуравдугаар сарын 2-нд очсон. Тэр цагаас хойш малчид бид хориг тавиад өдийг хүрсэн ч одоо бүр хүч түрэн, биднийг басамжлан доромжилж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн байгаа. Би дөрөвдүгээр сард УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд 880 хүний гарын үсэгтэй өргөдөл өгсөн. Гэтэл одоо болтол хариу алга. Яагаад Гурвантэс сумын иргэдийн үг яриаг өчүүхэн төдий ч төрийн түшээд, тухайн үеийн Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хүлээн авдаггүй юм бэ? Тухайн үед Сангийн сайд байсан Б.Чойжилсүрэн лицензээс танай талбайг гаргасан гэсэн. Тэр гаргасан Тостын нурууны яг өвөр бэлд, газрынх нь нам дор байгаа Хөвд, Хуршуутын голыг ухах юм бол Гурвантэс нутаг тэр чигтээ усгүй болно. Яагаад гэвэл, газрын хэвлийд байгаа тэр баянбүрд бол манай нутгийн цор ганц усны ундарга болсон бүрд нутаг. Тостын нуруунд лицензээс гаргасан гээд байгаа ч 10 гаруйхан км-ын цаана лицензтэй талбай ашиглалтаа явуулах гээд эхэлчихсэн байгаа. Цаг хүнд, малчдыг малаа хөөцөлдөж байх хугацаагаар шөнө, өдрийн цагаар ээлж гарган ухаж байгааг бид хатуу эсэргүүцэж, төрийн толгойд байгаа бүх хүнээс Гурвантэсийн ард иргэдээ авраач гэж хүсч байна.” гэлээ.

Мөн энэ үеэр нутгийн иргэдийн төлөөллүүд бодит байдлын талаар ээлж дараалан ярьж, бухимдлаа илэрхийлж, үгээ дайж байлаа. Тухайлбал, тэдэнд компаниудаас 10, 20 боодол өвс тэжээл өгдөг байна. Тэд ч хэрүүл хийсээр цөхрөнгөө баржээ. Тиймээс одоо хэвлэлээр дамжуулан мэдээлэл өгч, төрдөө хандахаас өөр аргагүй болсон гэдгээ хэлж, нулимсаа дуслуулан байж газар нутгаа аврахыг гуйлаа.

Гурвантэс сумын ИТХ-ын төлөөлөгч Б.Дэжид дараах тайлбарыг хэллээ. Тэрээр "Энд олборлолт хийж байгаа дөрвөн уурхайгаас харахад нутаг маань яагаад ч нөхөн сэргэх боломжгүй. Тост тосон бумын нуруу нь Төв Азийн зүрхэнд байгаа ганцхан эко систем гэж дэлхий нийтэд үнэлэгддэг. Тэнд экосистем нь бүрэн байна гэдгийг нотлодог индикатор амьтад байна. Мөн говийн ургамалуудтай, олон гол горхитой, дэрстэй, тэмээний нутаг юм. Тэнд хэдхэн байгаа айл өрх нь хэдэн үеэрээ амьдарч ирсэн, хаашаа ч явах боломжгүй хүмүүс. Үүнээс үүдээд нутгийн захиргааны байгууллагуудтай хоорондоо тэрсэлдэх болсон. Хуулийн заалтаар тухайн талбайд орсон өвөлжөө, хаваржаатай айлын зөвхөн нүүлгэн шилжүүлэх зардлыг тухайн байгууллага хариуцдаг. Тэгэхээр мөнгө өгдөг. Ядарсан хүмүүс мөнгийг нь авчихдаг. Ингэнгүүт нутгийн иргэд хоорондоо "Нутгаа зарсан танайх эндээс яв" гэхчлэн хагаралдаж байна. Ингээд өвөлжөөгөө зарсан айл өөр газар очихоор худаг усны асуудлаас болж буулгахгүй. Буу шийдэмдээ хүртэл тулж байна. Ингэж хэдэн хэсэг болгож хувааж байгаад дундуур нь шууд ухаад эхэлж байгаа юм. Тэгэхээр энэ бол Монгол улсын үндэсний аюулгүй байдалд маш их хор хохиролтой зүйл болж байна. Үүнийг 5, 6 жил хөөцөлдлөө. Би олны танил биш учраас тухайн үед телевизээр гараад л өнгөрдөг. Манай Тостыг тусгай хамгаалалтад аваач гэж бид 2008 оноос хойш явсан. Харин тэнд ажиллаж байсан биологич залуу харамсалтайгаар учир битүүлэг байдлаар амиа алдсанаас болж нийгэм даяар анхаарч УИХ тусгай хамгаалалтад авсан. Улсын тусгай хамгаалалтад авсан талбай дотор 730 мянган га-д 11 хайгуулын тусгай зөвшөөрөл байсан. Би 2016 оны дөрөвдүгээр сард АМГ-ыг Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж өгсөн. 2016 оны есдүгээр сард хугацаа нь дуусчихсан таван лицензийг цуцалсан юм. Дээд шүүх хүртэл явж байгаад 2017 оны есдүгээр сарын 20-нд үлдсэн зургаан лицензийг цуцлуулсан. Одоо ажиллаж байгаа дөрвөн том уурхай олборлолт явуулаад өдөрт 3000 тонн нүүрс экспортлодог. Гэтэл энэ дөрвөн уурхайн талбайгаас гурав дахин илүү том хэмжээний талбайг одоо "Сауд Гоби Коэл Транс" компани аваад ухах гээд байна. Одоо дээрх дөрвөн уурхайн талбай ямар аймшигтай болсон байгаа билээ. Тэнд байсан хүмүүсийн амьдрал орвонгоороо эргэсэн.” гэлээ. 

Түүний хэлснээр дээрх дөрвөн компани Гурвантэс сумын Орон нутгийн хөгжлийн санд 2017 онд компаниудын төлсөн ААНОАТ-аас 10 хувь болох 2.8 тэрбум төгрөг оржээ. Үүнээс уурын зуух барих зэрэг ажлыг хийсэн юм байна. Тэрээр тайлбарт хэлсэн үгэндээ "Хамгийн гайхалтай нь МАК компани өөрийн хөрөнгөөр 320 хүүхдийн хичээлийн, 120 хүүхдийн дотуур байр барьж өгсөн юм. Гэтэл тэр мөнгөө улсын төсвөөс гаргаад авсан байх юм. Н.Амарзаяа гишүүний төсөвлөсөн мөнгөнөөс гаргуулсан байна. Концессын гэрээ хийгээгүй, хандив нэрээр барьж өгсөн юм. Яаж энийг гуйвуулж луйвардахаар ийм юм хийдэг юм. SGS бол 100 хүүхдийн цэцэрлэг барьж өгсөн. Чинхуа мак бол заал барьж өгсөн ч хүн ороход хэцүү дээ. Гэтэл тэд 30-хан км газарт засмал зам тавиад өгөөч гэхэд тавиагүй. Тэдний хүнс хоолыг зөөсөн машин байнга холхиж байхад говийн эмзэг хөрс яаж гэмтэх билээ.” гэсэн юм. 

Энэхүү "Сауд Гоби Коэл Транс" компани нь 2012 онд ашиглалтын лицензээ авсан бөгөөд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нутгийн иргэд газар нутгаа ухуулахгүй гэж өнөөг хүртэл хамгаалсаар иржээ. Гэвч өнөөдөр тус компани хүч түрэн үйл ажиллагаагаа эхлүүлж, нийслэлийн газар нутгаас дөрөв дахин том газрыг ухах гэж байгаа талаар ийнхүү Гурвантэс сумын иргэд анхааруулж, төрийн тэргүүн болон Ерөнхий сайдад хандаж, шаардлагаа хүргүүлэхээр ирсэн аж.

Тэднийг хэн ч таньдаггүй, хэн ч мэддэггүй болохоор тэдний үг хэнд ч хүрдэггүй хэмээн гомдлоо илэрхийлж байлаа.

Харангадаж үхсэн амьтад

 


 

Автомашинд дайруулсан янзага

Ухаж эхэлж буй байдал

Хөвд, Хуршуутын голын баянбүрд нутаг

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
8+8=?
Хариуг энд бичнэ үү:*
  • Боря
  • 2018/01/19 16:11
Ерөөсөө монгол нутгаа зарчихаад хятад, солонгост очиж амьдарцгаая, бүгдээрээ М.Энхболдоо, С.Баярцогтоо. Харин та 2 бидэнд гайгүй ажил олж өгнө шүү, тэнд.
  • иргэн
  • 2018/01/20 11:30
МАК булхай илэрч байгаа юм биш үү! Хандив нэрээр сургууль цэцэрлэг барьж өгчихөөд төсвөөс мөнгөө гаргуулаад авсан байна ш дээ.
  • unshigch
  • 2018/01/20 17:10
doromjluulj baihdaa taarsan uls yndesten gej baih umaa.... uls ni guilgachin, irged ni yaduu munharsan.... dotood har huvalzuud ni Heden zuunii tursh gadaad huvalzad baylduuchilj bogsiig ni doloon ard tymnee hamtran shulj alt mongo alban tushaalaar shagnuulna.... Heden zuunii tursh iim l baidaltai baina..... ergelt butsaltgyi afrikiin zamaar orjee.... afrikt ochson, tednii tamiin amidarliig harsan hymyys sonind yagaad um bichdeggyi um be... zondoo l mongol hymyys afrikiig yzsen biz dee.... tend horongotnyyd yaj gazar orong ni teselj delbelj mars garig shig bolgoj yaj hors us ni bohirlogdoj, hyn amitan ni usgyi tarchilj baigaag manaihan haraa biz dee..... gadnaas irj baigaa mashiniig huvtsas hunargyi hyyhdyyd amdaj guilgeed gants l um guidag... ter ni us.... us ogooch gej guisan hyyhdyyd gazar saigyi..... dotood har huvalzuudaa esergyytseed ard tymen bosvol gadaad ezdeesee mongo zevseg avsan dotood huvalzuud nam alj ustgana.... yndesnii hemjeend boslogo yysvel horongotnyyd 2 taliig 2-lang ni zereg zevsegleed hoorond ni hyadaltsuulna
  • АХ
  • 2018/01/22 13:25
ЯАСАН Ч БАРАГДДАГГҮЙ ШУНАЛТАЙ ХҮҮР ВЭ? ТЭР ЧОЙЖИЛСҮРЭН.
  • Tes
  • 2018/01/24 13:10
Hutsna biz shantaaj hiij munge oloh gesen ulsuud
  • Б.зочин
  • 2018/01/24 14:24
Нутаг газраа огт хайрлахгүй ухаж мөнгө олохыг л эрхэмлэж байгаа нь даанч харамсалтай.Газрын хэвлийг ухуулахгүй баймаар байна.
  • зочин
  • 2018/01/24 16:27
Ийм л шуналтангууд намдаа хэдэн төгрөг ийм замаар олж өгчихөөд толгой дээр гараад суучихаад түнтийтэл баяжаад байгаа юм аа. Тэр УИХ-ын дарга Ми.Энхболдоо зайлуулахгүй бол болохгүй байна аа. Хүрэлсүх ээ. Эндээс эхэлж чавчихгүй бол ард олон өөрийг чинь чавчина аа. Шудрага л байл даа. Чойжилсүрэнг баяжуулж ашиглаж байгаа нөхөр Ми. шүү.
  • naruto
  • 2018/01/25 09:58
байгалийн хараал нэг л өдөр удам судраар нь хамна даа
  • Монгол ялна
  • 2018/01/30 09:42
Даяар Монголынхоо наад даварсан хүмүүсээ гэр бүл үр хүүхэд ахан дүүстэй нь сайн бүртгэж, тооцоо хийх цаг ирэхийг сануулсан нь дээргүй юу.
  • зочин
  • 2018/01/30 16:40
Хүрэлсүхэд хаяглаж гомдол оо өг. Сэлмээрээ чавчихыг харья.
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?