11 хүнтэй фургон машин Хөвсгөл нуурт цөмөрчээ

5822 2018/01/22 0

Энэ оны нэгдүгээр сарын 21-ний шөнө Мөрөнгөөс Ханхын чиглэлд зорчиж явсан 11 хүнтэй фургон машин Хөвсгөл нуурт цөмөрчээ. Машинд сууж явсан 11 иргэн бүгд эсэн мэнд гарч чадсан байна. Уг машин нь Ханх сумын ерөнхий боловсролын сургуулийн машин бөгөөд тус сургуулийн багш нар Мөрөн хотод залуу багш нарын тэмцээнд оролцоод буцаж явсан аж. Харин фургон машин нь нуурын гүнд орсон учраас татаж авах боломжгүй болжээ. Энэ  жилийн хувьд нийт нутгаар дулаан байгаа тул гол, мөрний ус бүрэн гүйцэд хөлдөөгүй гэдгийг аймгийн Онцгой байдлын газар сэрэмжлүүлсээр байтал иргэд хайнга, болгоомжгүйн улмаас ийнхүү нуураар зорчсоор байгаа аж. 
 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-1=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?