“Хөх тэнгэрийн дор төөрөгсөд” эх орондоо буцаж ирлээ

5811 2018/01/22 0

Венецийн дүрслэх урлагийн 57-р олон улсын биеннальд монгол улсыг төлөөлөн оролцоод ирсэн "Хөх тэнгэрийн дор төөрөгсөд" буюу "Lost in Tngri" үзэсгэлэнг 976 урлагийн орон зайд дэлгэн үзүүлж олон нийтийн хүртээл болгох гэж байна. Үзэсгэлэн 2018 оны нэгдүгээр сарын 26-аас хоёрдугаар сарын 9-н хүртэл үргэлжилнэ. 
Өнгөрсөн жилд дүрслэх урлагийн салбарт болж өнгөрсөн хамгийн чухал үйл явдлын нэг бол Венецийн дүрслэх урлагийн 57-р олон улсын биеннальд монгол уран бүтээлчид "Хөх тэнгэрийн доор төөрөгсөд” хамтарсан үзэсгэлэнгээ Италийн Венец хотноо дэлгэн үзүүлж зургаан сарын туршид олон улсын урлаг судлаачид, сонирхогчдын анхаарлын төвд байсан явдал байв. Венецийн биенналийн ерөнхийлөгч Паоло Бараттагийн урилгаар Монгол улс 2 дахь удаагаа энэхүү өндөр нэр хүндтэй олон улсын үзэсгэлэнд оролцсон юм. 
"Хөх тэнгэрийн дор төөрөгсөд” үзэсгэлэнд Монгол улсын төрийн соёрхолт Ш.Чимэддорж, уран бүтээлч О.Энхтайван, Г.Мөнхболор, Ж.Болортүвшин, Ц.Даваажаргал нар өнөөгийн монгол оронд нүүрлээд буй нийгэм, эдийн засаг, байгаль орчны тулмагдсан асуудлуудыг хөндсөн өрөг, видео, дуу авиа бүтээлүүдээр оролцлоо. Тэрээр диваажинг санагдуулам онгон дагшин байгальдаа нүүдлийн соёлоо түшиглэн амьдарч ирсэн монголчууд сүүлийн 20 гаруй жилийн туршид тансаг амьдрал, тав тух, эд баялагийн төлөө өөр хоорондоо тэмцэлдэн, өвөг дээдсээс үлдээсэн газар нутгаа сүйтгэж, хоёр төрлийн диваажингийн дунд төөрөлдөн, өөрийгөө гээж буйг харуулжээ.
Эдгээр бүтээлүүд дөнгөж өнөөдөр Берлинээс ерөнхий ивээн тэтгэгч МИАТ-ын онгоцоор Улаанбаатар хотод буусан. Тус үзэсгэлэнг 2017 оны Венецийн дүрслэх урлагийн биеннальд Монгол улсаас томилогдсон бүрэн эрхт төлөөлөгч, Монгол Улсын Их Хурлын Гишүүн Цэндийн Мөнх-Оргилын санаачлагаар Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбооноос, Art Space 976-ын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-2=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?