Жайка олон улсын байгууллагын шугамаар Японд туршлага судалж байна

4627 2018/01/27 0

 

Хөвсгөл аймагт Япон улсын Жайка олон улсын байгууллагаас "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсрол, эрүүл мэнд нийгмийн хамгаалалын үйлчилгээг сайжруулах" төсөл 2016 оноос эхлэн хэрэгжиж байна. Төслийн хүрээнд Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Б.Баяндалай, Нэгдсэн эмнэлгийн дарга С.Чагнаадорж, Халамж үйлчилгээний газрын мэргэжилтэн Ц.Оюун-Эрдэнэ, Ирээдүй,Титэм сургуулийн нийгмийн ажилтан бүхий 5 хүний бүрэлдэхүүнтэй баг Япон улсын Токио хотод энэ сарын 12-27-ы өдрүүдэд чадавхжуулах сургалтанд хамрагдаж байна. Сургалтын хүрээнд Япон улсад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ямар орчинд амьдардаг, тэдэнд төр засгаас үзүүлдэг дэмжлэг хөтөлбөр хэрхэн хэрэгждэг, орон нутагтаа сайн туршлага болгох ямар үйл ажиллагаа байгаа тал дээр газар дээр нь судалж байна. Хөвсгөл аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 565 хүүхэд байдаг бөгөөд эдгээр хүүхдүүдэд, боловсрол, эрүүл мэнд нийгмийн хамгааллын үйлчилгээг хүргэх зорилгоор Мөрөн сумын Ирээдүй, Титэм сургуулийг туршилтын сургуулиар сонгон ажиллаж байгаа бөгөөд төсөл 2019 онд дуусах ажээ.
 
 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-2=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?