Хурдан морь унаач хүүхдийн эрхийн асуудлаар Шаардлага гардуулав

4106 2018/01/29 1

 

2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтад Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээний зохицуулагч П.Цэвээн, Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийн эсрэг үндэсний сүлжээний зохицуулагч Ц.Баттуяа, Бүх нийт боловсролын төлөө! Иргэний нийгмийн үндэсний эвслийн дэд зохицуулагч Б.Болорсайхан нар оролцож, хурдан морь унаач хүүхдийн эрхийн асуудлыг хөндөн ярилцсан бөгөөд тэд Хүний эрхийн Үндэсний Комиссын даргад дараах шаардлагыг гардуулав.

Тус Шаардлагад: "Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж танаа шаардлага хүргүүлэх тухай 
Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 12:40 цагт эхэлсэн Шадар сайд тэргүүтэй төрийн алба хаагчидтай хийсэн уулзалтын мөрөөр Үндсэн хууль, бусад хууль тогтоомжид заасан хүүхдийн эрх, эрх чөлөөг хэрэгжүүлэхтэй холбоотой, ялангуяа хэвлэл мэдээллийн хэрэгслээр өвөл, хаврын морины уралдаанд хурдан морь унаж байгаа хүүхдийн насыг нэмэхээр тохиролцсон мэт хуурамч мэдээлэл түгээж байгаатай уялдан дараах шаардлагыг хүргүүлж байна.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын (НҮБ) Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 3 дугаар зүйлийн дагуу төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, шүүх, захиргааны, хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангах ёстойг үндэслэн,
НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага (ЮНЕСКО)-ын Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад гагцхүү жил бүрийн 7 дугаар сарын 11, 12, 13-ны өдөр тэмдэглэдэг "Монголын уламжлалт баяр болох Наадам” 2010 оны 10 дугаар сард бүртгэснийг хүндэтгэж, Хүний эрхийн үндэсний байгууллагын хувиар хүүхдийн эрхийг хамгаалах, баталгаажуулах, хууль дээдлэх ёсыг бэхжүүлэн ажиллаж, Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11 дэх хэсэгт заасан эрх, эрх чөлөөг төрийн зүгээс баталгаатай эдлүүлэх үүргийн дагуу Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5, 6, 7, 12, 13, 14 дүгээр зүйл, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 9 дүгээр зүйл, Хөдөлмөрийн сайдын 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/36 тушаалын дагуу:

• Жил бүрийн 11 дүгээр сарын 1-ний өдрөөс дараа жилийн 5 дугаар сарын 1-ний өдөр хүртэл хүүхдээр хурдан морь унуулахгүй байх
• Жил бүрийн 5 дугаар сарын 1-ний өдрөөс 11 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл 12-оос дээш насны хүүхдээр унуулахыг шаардаж байна.

Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээний зохицуулагч П.Цэвээн
Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийн эсрэг үндэсний сүлжээний зохицуулагч Ц.Баттуяа
Бүх нийт боловсролын төлөө! Иргэний нийгмийн үндэсний эвслийн дэд зохицуулагч Б.Болорсайхан” гэсэн байна.

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж уг шаардлагыг хүлээн авч буйгаа илэрхийлээд хурдан морь унаач хүүхдийн эрхийн асуудлаар нэгэн зүгт хамтран ажиллах болно гэв.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10+10=?
Хариуг энд бичнэ үү:*
  • зочин
  • 2018/01/30 16:38
16 нас хүрэх хүртэл хүүхэд гэдэг хуулийн томьёолол өөрчлөгдөх юм уу. Хүүхэд л бол хүүхэд биз дээ. Эрхэмүүдээ. Бичиг баримтыг өөрчлөөд л явчихна. Гэнэн байна аа. Ми Энхболдын санааг барж идэхгүй.
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?