Цагдаагийн явуулын хөдөлгөөнт пост ажиллаж байна

3950 2018/01/30 0

Хот хоорондын замаар дамжин өнгөрч байгаа тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангуулах, хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын сахилга бат, хөдөлгөөний соёлыг дээшлүүлэх, мал, мах, түүхий эд, мод, модон материалын хууль бус үйлдэлтэй тэмцэх ажлын хүрээнд Архангай аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс албан хэрэгцээнд тусгай зориулалт бүхий "Ford Trasit” маркийн автомашиныг шийдвэрлэн хүлээлгэн өглөө.

Тус аймгийн Цагдаагийн газраас уг автомашиныг гадна орчны хөдөлгөөнийг хянах хяналтын камер байрлуулан тоноглож, 2 алба хаагч амрах унтлагын ор, хүйтний улиралд ашиглах галлагааны пийшин, бичиг хэргийн ширээ, сандал, гал зуухны шүүгээ, хийн зуух болон гал тогооны иж бүрэн хэрэгслийг бэлтгэн хот хоорондын замд хөдөлгөөнт эргүүл, явуулын постыг байнга ажиллуулан хяналт тавин ажиллаж байна.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
9+9=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?