Тэмээгээр аялагч бүсгүйд төрийн дэм хэрэгтэй болжээ

8079 2018/01/31 12

 

Торгоны зам дагуух 15 орноор дамжин 12 мянган км замыг гурван жилийн хугацаанд тэмээгээр туулахаар зорьж буй Н.Байгалмаа аяллаа арваннэгдүгээр сарын 8-нд эхэлсэн билээ. Харин хилийн дээсэнд тулж ирсэн түүнд зарим нэг бэрхшээл тулгарчээ. 

Тэрээр олон дахин хот руу буцаж байгаа нь түүний хувьд багагүй цаг алдсан хэрэг болж байгаа ч шантарсан хамтрагчдаа хотод хүргэж өгөх зэрэг зайлшгүй бэрхшээлүүд тулгарч байв. Хамгийн сүүлд буюу энэ удаад тэмээдийн бичиг баримт бүрдүүлэх болон тэмээний хэрэгсэл солих асар их ажил ундарч, Н.Байгалмаа бүсгүй энэ баасан гариг хүртэл хотод ажиллахаар ирээд байгаа аж. Энэ үеэр өмнө нь хэлсэнчлэн аялагч Амай аялалд нь цөөхөн хоног хамт аялахаар болсныг мөн дуулгалаа.

Хамгийн гол тулгамдсан асуудал нь бүтэмж муутай байгаа бололтой, төрийн үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж тэрээр: 

-Өнөөдөр хийж буй Тэмээн жингийн аялал дан ганц Монгол биш Монгол туургатны аялал, энэ цагийн шинэ түүх. Гэвч харьяат улсын Аялал жуулчлал, соёл, гадаад харилцааны яамд таг хэвээр. ...Би хэнд ч ямар нэг юмыг батлах гэсэнгүй... Гэхдээ идэр есийн хүйтнийг ажрахгүй давж, зүтгэсээр хил дөхөөд байна. Би Монгол нэрийг өндөрт өргөөд түүхээ, өв соёлоо тээгээд хувийн амьдралаа дэнчин тавиад гарсан. Энэ бол дэлхийн аялал болсон. Дэлхийн сонорт аль хэдийнэ хүрсэн.

Яг одоо л энэ улсын, төрийн толгойд суудаг, тамга тэмдэг эзэмшдэг хүмүүсийн гарын үсэгтэй, тамга тэмдэгтэй бичиг Хятад улсын хилээр нэвтрэхэд хэрэгтэй байна... Нэг хүн Солонгос гарах гэж хэчнээн юм болдог билээ. Гэтэл 10 тэмээтэй хил нэвтрэхийн тулд нэлээд хэдэн байгууллагаас дэм хэрэгтэй байна... Очиж уулзаад хаалга сахин хэдэн цаг суулаа.

Би хэнээс ч мөнгө гуйсангүй, гуйх ч үгүй. Харин энэ цагт Монгол нэрэн доор амьдардаг хүн бүрийн төлөөлөл болж өвгөдийн замаар урагш тэмүүлж яваа жирийн нэгэн эмэгтэй.

10 тэмээг өдөр бүр хооллож , өглөө бүр эртлэн босож ажиллаж, тэнгийн дээс татаж, хичээн зүтгэсээр хил дөхлөө. Би үргэлж хөдөлмөрлөж зүтгэсээр ирсэн, цаашдаа ч зүтгэсээр байх болно.

Намайг ирэхэд наадам хийхээр төлөвлөн баярлаж суугаа Шинжааны Монголчууддаа хэлэхэд би удахгүй очих болно гэв.

Түүний аяллыг анх дэмжсэн хүн бол 18 жилийн турш аялж байгаа Английн иргэн Б.Карл. Н.Байгалмааг дэмжих монголчууд олдоогүй тул нэлээд туршлагатай, алдартай долоон аялагчаар багаа бүрдүүлсэн бөгөөд Б.Карл аялал дуустал, бусад нь БНХАУ-ын хил хүртэл явахаар төлөвлөсөн байдаг. Гэтэл тэд Монголын өвөлд бууж өгөн, замын дундаас буцсан аж. Тэр ч бүү хэл Б.Карл тэмээ худалдан авахад нэмэрлэсэн 10 сая төгрөгөө буцаан авсан нь Н.Байгалмаад санхүү, сэтгэл зүйн хувьд багагүй цохилт болсон нь мэдээж. Харин энэ удаад н.Мөрөн захирал аяллыг нь тал бүрээр дэмжин ажиллахаа мэдэгдсэн хэмээн дуулгав. Ямартай ч тэмээгээр аялагч бүсгүйг Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Алтанхуяг хүлээн авч уулзаад байгаа юм байна.  

Харин дэлхий дахинаа ажиллаж, амьдарч байгаа монголчууд түүнтэй хэдийнэ нэгдэн холбогдож эхэлсэн билээ. 

Я.Хулан

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
6+6=?
Хариуг энд бичнэ үү:*
  • gonjgor
  • 2018/01/31 11:02
Anhnaasaa bichig barimtaa burduuleed beltgelee sain hiigeed garahgui. Odoo gonshigonood baih yum. Eh orondoo ingej baigaa yum chin gadnii ulsuudad yah bolj bnaa
  • Мурат
  • 2018/01/31 11:59
Лалын чөтгөрүүд хүчиндэхгүй юу?
  • х
  • 2018/01/31 15:39
Энэ одоо мал тамлахаа болиоч ээ. Од болох санаатай бол 2 зээрдээрээ таваргаж болно шдээ.
  • Ккк
  • 2018/01/31 16:27
Тууштай хамтрах хүн олдохгүй бна гэдэг чинь нэгийг хэлээд бгаа юм биш үү, юу сайхан дур сайхан
  • T
  • 2018/01/31 20:22
Yag unen. Sur duulian bolood bsan ymarch beltgelgui setgeliinhee huurluur garaad huschihcan ym bna shde.
  • AЛТАНЦӨГЦИЙНХӨН
  • 2018/01/31 22:32
ЮМ БОЛГОНД ТӨРИЙН ДЭМ ГЭЖ ХУЦАХАА БОЛЬЦГОО.ХҮН ӨӨРӨӨ САЙН ДУРААРАА АЯЛАЛД ГАРАА Л БИЗ.ТӨРӨӨС ЗААВАЛ ЧИ ТЭМЭЭГЭЭ ХӨТЛӨӨД АЯЛАЛ ЗУГААЛГАНД ЯАВААД ИР ГЭЖ ХЭЛЭЭГҮЙ.ЮУ САЙХАН ДУР САЙХАН.ЗАСАГ ӨӨРӨӨ ТОГТОЖ ГАНХААД БАЙХАД ЧИНЬ ЮУН ТӨРИЙН ДЭМ ВЭ?
  • Ууганбаяр
  • 2018/01/31 23:55
Энэ хүнийг муулаад байгаа малаас дор маланцарууд өөрсдөө энэ хүнд ямар нэмэр болсон гэж шүүмжлээд байгаа юм. ТА НАР ШҮҮМЖИЛЖ Л ЧАДНА. хэлэх ч үг алга . . . .
  • Zochin
  • 2018/02/01 05:57
Aylaad uguu ch mongoliin neriig gargaad uguu ch gj hvn guih ch yum u shaardj tulgasan yum bhgui bzd hendee gomdlood bga yum be holion bantan bloh ni ch tdorhoi blj balarsan yum hil garaad ulsiin ner baastan
  • Сэги
  • 2018/02/01 13:14
Ер нь монголчуудын тархи нь ус ,ам нь хошного болчихжээ. Нэмэр болохгүй бол гай битгий болж өөрийнхөө бузар өмхийгөө бусдада наагаад байгаач монголчуудаа. Юм хэлэх гэж байвал нэг эвтэйхэн сануулсан сургамжилсан өөрийн үзсэн харсан туршлагаагаасаа хуваалцаж бичээч. Ийм их хараал хар энергитэй монгол улс, монгол хүн ЧИ яаж хөгжих юм бэ .
  • hhhh
  • 2018/02/01 14:41
Одоо больсон дээрээ
  • Хатан тэвчээр амжилт
  • 2018/02/01 15:15
Ямар мундаг юм бэ? Бахархаж байна. Үйлс нь бүтэг!

Төрийн хүнд суртал бэрх шүү, дотор сэтгэлийг чинь урах вий -гээд чамд түүнийг давах хатан зориг, тэвчээр бий гэдэгт итгэнэм.
  • syren
  • 2018/02/02 15:05
ter Temeen polo,aulaliin holbootoi uulzaac ted temeeg medeh,hil gaaliar gstc sursan daa
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?