Э.Бөхбат: Нарантуул 2, Хүчит шонхор захын замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулна

3661 2018/02/01 0

Сар шинийн баяр ойртож буйтай холбогдуулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний зохицуулалтыг хэрхэн хийх талаар өнөөдөр Замын цагдаагийн албанаас мэдээлэл хийлээ. 
Замын цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх албаны дарга Э.Бөхбат хэлэхдээ: "Сар шинийн баяртай холбоотойгоор нийслэлийн нутаг дэвсгэрт, замын хөдөлгөөний хэд хэдэн өөрчлөлт, арга хэмжээг авч байна. 
Сар шинийн баярын өдрүүдэд орон нутгаас нийслэл рүү чиглэсэн хөдөлгөөн нэмэгддэг. Тиймээс энэ сарын 3, 4, 10, 11-ний өдрүүдэд дугаарын хязгаарлалт хийх шийдвэр гаргасан. Хоёрдугаар сарын 3, 10-нд тэгш тоогоор, 4, 10-нд сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцоно. 
Мөн энэ үеэр томоохон худалдааны төвүүд маш их ачаалал авч түгжрэл, гацаа их үүсдэг. Тиймээс зургаан дүүргийн хэмжээнд 1-2 худалдааны өргөтгөсөн төвүүдийг үйл ажиллагаанд оруулах захирамж гарсан. Зарим захуудын үүдэн дээр замын хөдөлгөөнийг зохицуулах эрх бүхий ажилтныг ажиллуулна. 
Мөн зарим захуудын замыг, тухайлбал, Нарантуул 2, Хүчит шонхор захын урд талаас Судалт төвийн уулзвар хүртэлх замыг 08:00-17:00 цагийн хооронд нэг чигийн хөдөлгөөнд оруулж байгаа.
Тиймээс иргэд, жолоочид замын цагдаагийн байгууллагын албан хаагчдын шаардлагыг биелүүлж, тав тухтай зорчихыг зөвлөж байна" гэлээ.
                                                                                                                                                            Ж.Бат 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10+10=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?