Орхон аймаг 2018 онд 700 сая төгрөгийг гамшгийн эрсдэлийн санд төсөвлөжээ

3240 2018/02/03 0

 

Иргэдийн аюулгүй байдлыг хангах, тохиолдож болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, гамшгийн нөхцөл байдал үүссэн үед иргэдэд цаг алдалгүй тусламж үзүүлэх, гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх зорилгоор Онцгой байдлын байгууллагаас бүсийн удирдлагын төвүүдийг байгуулан ажиллаж байна. Орхон аймгийн Онцгой байдлын газрын хувьд хойд бүсийн аймгуудаа хариуцан ажилладаг бүсийн төв юм.

Тэрчлэн Орхон аймгийн төвд Гал түймэр унтраах, аврах гурван анги ард иргэдээ болзошгүй аюул, ослоос авран хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг ханган ажилладаг. Гэвч тус аймгийн хүн амын тоо өсч, төвлөрөл ихэссэн, үйлдвэр, үйлчилгээ хөгжиж хот тэлж байгаагийн хэрээр гамшиг, аюулт үзэгдлийн тоо, давтамж ч өсөх хандлагатай байгааг харгалзан иргэдэд гамшгаас хамгаалах үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Баян-Өндөр сумын Эрдэнэ багт дахин нэг Гал түймэр унтраах, аврах ангийг шинээр байгуулахаар болсон.

Тус ангийн барилга болон гаражийн төсвийг аймгийн төсөвт тусган дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа аймгийн удирдлагуудад ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал талархал илэрхийллээ. ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал УОК-ын шуурхай бүлгийг ахлан тус аймагт ажиллаж байгаа бөгөөд Орхон аймгийн хувьд гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдал харьцангуй шийдэгдсэн, Онцгой байдлын байгууллагын чадавх, техник, тоног төхөөрөмжийн парк шинэчлэлүүд шат дараалан хийгдэж байгааг онцолсон юм.

Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгад аймаг, орон нутаг нь тухайн жилийн батлагдсан төсвийн 2.0 хувийг орон нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулах санд тусгаж, гамшгаас хамгаалах арга хэмжээнд зарцуулахаар тусгагдсан. Орхон аймгийн хувьд 2018 онд 700 сая төгрөгийг гамшгийн эрсдэлийн санд төсөвлөснийг УОК-ын дарга, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал нар онцолжээ.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-2=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?